Энхтайваны зам ирэх 11 сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Энхтайваны зам ирэх 11 сард ашиглалтад орно

Энэ онд улсын хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Жаргалант, Борнуур, Батсүмбэр сумдын чиглэлд авто замыг шинэчлэн тавьсан байна. Мөн аймгийн төв болон Зуунмод сумын Баянхошуу багийн зам нэлээн муудсан байсныг засварлаж хатуу хучилттай болгожээ. Харин  Зуунмод сумын  Энхтайваны  зам буюу 6-р багийн нутаг дэвсгэрт шинээр тавигдаж  буй  3,3 км замын ажлыг ирэх 11 сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Замын ажлыг “Төв АЗЗА” компани хийж гүйцэтгэж буй аж.  Мөн Зуунмодоос  Налайхын чиглэлд 25 км хатуу хучилттай зам, Зуунмодоос Өндөр-Довын чиглэл дэх 3,8 км  автозамын ажлыг  2012-2013 оны хугацаанд 2,4 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр  засаж дуусгахаар ажлаа эхлүүлээд байгаа  аж.

А.МАНДИРМАА 

/Төв/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж