Зэвсгийн үйлдвэр дэлбэрэв | News.MN

Зэвсгийн үйлдвэр дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Зэвсгийн үйлдвэр дэлбэрэв

Коулбрукийн үйлдвэрийн осол. NECN сувгийн дамжуулсан зураг

АНУ-ын зүүн хойт Нью-Гэмпшир мужийн Коулбрук хотын ойролцоох зэвсгийн үйлдвэрт дэлбэрэлт гарсаны дараа хоёр хүн амиа алдаж нэг нь сураггүй болжээ.
Синтетик дарь үйлдвэрлэх заводын байранд хүчтэй хэдэн цуврал дэлбэрэлт гарсан гэж  WMUR суваг мэдээлжээ. Дэлбэрэлт гарах үеэр Black Mag Industries-ийн (MDM Muzzleloaders үйлдвэрийн салбар) байранд гурван хүн байжээ.
Осол гарсан шалтгааныг тодруулж байна. Дэлбэрэлтийн улмаас үйлдвэр ба түүний цогцолборт байсан сүмийн барилга нурсан гэж WCAX телевиз мэдээлж байна. Коулбрук хотын төвийнхнийг нүүлгэж байгаа ба үйлдвэрийн байранд гарсан галыг унтрааж чадаагүй байгаа ажээ. Ослын газраас олгойдож байгаа хар утаа хэдэн зуун метрийн цаанаас харагдаж байгааг гэрч нар өгүүлсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж