Уул уурхайн салбарын эрсдэлийн удирдлага

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарын эрсдэлийн удирдлага

Хөрөнгө оруулагчдын дунд брэнд чуулга болж тэдний сонирхлыг хамгийн их татаж байгаа салбар бол уул уурхай.

Монголын хөгжлийн гол тулгуур уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид энэ сарын 30-наас 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хуран чуулж байна. Арван жилийн өмнө монголын уул уурхайн хөгжлийн ирээдүйн талаар асуудал дэвшүүлэн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг эхлүүлж байсан түүхтэй. Эдүгээ хөрөнгө оруулагчдын дунд энэ нэр брэнд болж, олон улсын хэмжээний чуулган болтлоо өргөжөөд байна. Чуулга уулзалтын үеэр үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн  нэгж байгууллагууд үзэсгэлэнд оролцсоноор хамтын ажиллагаагаа өргөжүүлж шинэ түнштэй болох өргөн боломж улам бүр нээгдсээр байна.

Бусад салбаруудыг бодвол уул уурхайн салбар нь нийгэмд болоод хүрээлэн буй орчинд ихээхэн гарз учруулах эрсдэл ихтэй салбарт тооцогддог. Зарим тохиолдолд эрсдэлийн үр дагавар хохирол нь сүйрлийн шинжтэй, тодорхой тоонд хэмжигдэж хязгаарлагдахгүй гарах нь бий. Одоо  дэлхий нийтээр уул уурхайд ДААТГАЛ чухал байр суурийг эзэлж эрсдэлийн удирдлагын хамгийн оновчтой шийдэл нь болж чадсан.

Зах зээлд тэргүүлэгч үндэсний компани Бодь Даатгал нь дэлхийн нэр хүндтэй Ханновер ре, Мюних ре, Ллойд зэрэг давхар даагчидтай олон жил хамтран ажиллаж монгол улсын хөгжлийн гарц болсон уул уурхайн салбарын эрсдэлийг удирдахад томоохон хувь нэмрээ оруулсаар байна.

Тус компанийн олон улсын жишигт нийцсэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ, эрсдэлийн үнэлгээ, андеррайтингийн бодлого нь хэрэглэгчдийнхээ эрх ашиг, эрэлт хэрэгцээнд тулгуурласан байдгаараа давуу юм. Харилцагчдынхаа итгэл даасан найдвартай байдал, мэргэжлийн ажил үйлчилгээгээрээ бусдаас ялгардаг Бодь Даатгал хэдийнээ уул уурхайн салбарын тэргүүлэх даатгагч болж чадсан.
Уул уурхайн үндэсний ассоциацийн хүндэт гишүүн зах зээлд тэргүүлэгчийн хувьд Бодь Даатгал нь жил бүр зохион байгуулагдаж буй  “Дисковер Монголия” чуулга уулзалтыг байнга дэмжин ажиллаж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчиддээ улам бүр ойртуулсаар байна.

Сонирхуулахад энэ удаагийн “Дисковер Монголия” чуулга уулзалтын үеэр шинээр байгуулагдсан Засгийн газрын уул уурхай болон хувийн секторт баримтлах бодлогыг танилцуулах боломж гарч буйгаараа ихээхэн онцлогтой юм. Эндээс Монголын давуу талыг хэрхэн бүс нутгийн хэмжээнд давуу тал болгох, улс орныхоо эдийн засгийг бүс нутгийн эдийн засгийн хэрэгцээ нийлүүлэлттэй хэрхэн уялдуулан хамааруулах зэрэг бодлогын чухал асуудлуудын талаар мэдээллийг авахаас гадна тээвэр, холбоо, мэдээлэл харилцаа, банк, даатгал, санхүүгийн үйлчилгээний чиглэлээр нилээд чанартай, хэрэгтэй мэдээллүүдийг олж авах боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж