“Ардын урлагийн их наадам”-д амжилттай оролцжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

“Ардын урлагийн их наадам”-д амжилттай оролцжээ

Зүүн хойд Азийн улс орнуудын “Ардын урлагийн их наадам”  2012 оны 8-р сарын  9-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Чангчун хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус их наадамд Монгол  улсаа төлөөлөн Төв аймгийн Зуунмод сумын авьяаслаг морин хуурч, сурагч А.Маргад, Баянчандмань, Зуунмод сумын 8 хүүхдийн бүрэлдэхүүнтэй ардын бүжгийн хамтлаг удирдах багш нарын  хамт оролцож, Монголын уламжлалт зан заншил,  түүх соёлоо  сурталчиллаа. Наадмын арга хэмжээний нээлтийн ёслол, хаалтын арга хэмжээ, Чангчуны соёл урлагийн талбай, үдэшлэгийн үйл ажиллагаа зэрэг нийт 3 удаагийн үйл ажиллагаан дээр хүүхдүүд маань өөрсдийн тоглолтоо сонирхуулжээ. Хөрш зэргэлдээ улс орныхоо ардын урлаг, зан заншилтай танилцах, өөрийн түүх соёлоороо бахархах, найз нөхдийн хүрээгээ тэлэх, эх дэлхийнхээ энх тайвны харилцаанд өөрийн хувь нэмрээ оруулах зэрэг маш их ач холбогдолтой наадам боллоо хэмээн оролцсон хүүхдүүд сэтгэл өндөр  байлаа. Мөн тус  наадамд  оролцсон Япон, Солонгос, ОХУ, Хятад, Монгол зэрэг 5 орны төлөөлөл болсон хүүхдүүдэд наадмын зохион байгуулагчдын зүгээс “Эв найрамдлын алтан түлхүүр”, дурсамж бичгийг дурсгал болгон  гардуулсан  байна.

 А.МАНДИРМАА

/Төв аймаг/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж