Дуучин Лэди Гага олны дургүйцлийг хүргэсэн байлаа ч ер бусын ганган хувцаслалтаасаа хэзээ ч татгалзахгүй бололтой. Учир тэр өчигдөр буюу пүрэв гаригт Нью-Йоркийн “Stockholm"s Grand” зочид буудалд болсон нэгэн үдэшлэгт дахиад л амьтны арьсан хувцсаар гангарч олны дургүйцлийг хүргэжээ.
Тэр өнгөрсөн мягмар гаригт ч мөн шувууны өд мэт харагдах цагаан өнгийн ангийн хүрмээр гоёж явсан нь папараццичдын дуранд өртсөн байна. Түүний энэхүү ер бусын гэмээр сонголт нь сүүлийн үед хамгийн их шуугиан дэгдээгээд байгаа.
Учир нь нэрт дуучны энэхүү сонголт шүтэн бишрэгчид болоод амьтны эрх ашиг хамгаалагч олон хүмүүсийн дургүйцлийг дээд цэгт нь хүргээд байна. Гэсэн хэдий ч тэрбээр энэхүү шүүмжлэлд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бололтой.
Э. Анхтуяа