
Харин тэдгээр бослого гаргасан 270 уурайчдыг баривчлан, 34 хүний амийг хөнөөсөн хэргээр шүүхээр болжээ. Энэхүү хэргийг олон хүн эсэргүүцэж байгаа бөгөөд шүүхийн гадна 100 гаруй хүн цуглан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.
Тэд уурхайчдыг хүн амины хэрэгт буруутгах нь солиорол гэжээ. Мөн Африкийн Үндэсний Конгрессийг удирдагч асан Жулиус Малема “Энэхүү хэрэг нь уурхайчдын эрхийг зөрчсөн үйлдэл. Тэдгээр хүмүүсийг уурхайчид хөнөөгөөгүй, цагдаа нар буудсан. Бүх дэлхий цагдаа нар уурхайчдыг хөнөөснийг мэднэ.
Энэ бол жинхэнэ солиорол.” гэж мэдэгдсэн байна. Харин үүний эсрэг цагдаа нар мэдэгдэхдээ маш олон хүмүүс хутгаар зэвсэглэн, цагдаа нарруу дайрсан учраас гал нээсэн гэжээ.
Мөн цагдаа нар гал нээхээс өмнө тэдгээр зэвсэглэсэн уурхайчид 10 хүн амийг хөнөөсний хоёр нь цагдаа, хоёр нь хамгаалалтын ажилтан байсан гэж мэдэгдсэн байна.
Уурхайчидын өмгөөлөгчид шүүхэд тэднийг батлан даалтанд гаргах өргөдөл гаргасан ч хэрэгсэхгүй болгож, уурхайчдыг шүүх хурлыг долоон хоногоор хойшлуулжээ.