![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/7/12497ec202d45b53/9983e8894f600fcbbig.jpg)
Хуваарь ёсоор УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх ёстой ч цуцлагджээ. Уг нь дээрх чуулганы хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой байсан юм. Гэхдээ УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан бөгөөд эл төслийг хэлэлцээд зарим заалтууд дээр эргэж харах шаардлага байна гэж үзсэн зэрэг нь ийнхүү чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахад нөлөөлсөн бололтой.
Г.ДАРЬ