”Тимошенкогийн Украины эсрэг” гэх хэрэг барианы замдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

”Тимошенкогийн Украины эсрэг” гэх хэрэг барианы замдаа орлоо

Европын Хүний эрхийн шүүх (EХЭШ) "Тимошенкогийн Украины эсрэг" гэх хэргийн анхны хэлэлцүүлгийг хийв. Экс-ерөнхий сайдын өмгөөлөгч нар ЕХЭШ шийдвэрээ Украины парламентын аравдугаар сарын сонгуулийн өмнө гаргана хэмээн найдаж байгаа ажээ.

Өнгөрсөн мягмар гаригт Страсбург дэх Еврорпын хүний эрхийн шүүх Тимошенкогийн гомдлыг авч хэлэлцэж эхлэх хүртэл Юлия Тимошенко жил гаруй хүлээлээ. Харин одоо түүний хэрэг барианыхаа замд орлоо.

ЕХЭШ-ийн шүүгчид экс-ерөнхий сайдын сүүлчийн найдлага

Экс ерөнхий сайд ял эдэлж байгаа Харьковын колониосоо түүний гомдлыг авч үзэж байгаа ЕХЭШ-ийн найман шүүгч нарт “Та нар миний сүүлчийн найдлага “ гэсэн богино үгтэй цахилгааныг илгээжээ. Тимошенкогийн үгийг Страсбургт түүний өмгөөлөгч Сергей Власенко сонордууллаа. Тэрээр сайн англи хэл дээр хурдан ярихдаа цаасаа хаяа нэг харж байв. Хоёр цагийн хуралдаан дээр түүний үг хамгийн амьд, сэтгэлийн хөөрөлтэй нь болов.

Ходорковскийтай барьцсан нь

Киевын шүүх өнгөрсөн оны аравдугаар сард Тимошенко Оростой хийсэн байгалийн хийн гэрээг байгуулахдаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзээд Тимошенког долоон жилийн хорих ялаар шийтгэж, 1,5 тэрбум гривенийн торгууль ноогдуулсан билээ. Сөрөг хүчний лидер өөрийгөө улс төрийн агуулгатай шүүхийн хохирогч болсон гэж үзсэн ба өөрийг нь барьж хорьсон, мөн шоронгийн нөхцөл зэргээр Страсбургийн шүүхэд гомдол гаргажээ.

Юлия Тимошенко 2011 оны наймдугаар сард баривчлагдсанаасаа хойш хэд хэдэн хорихоор дамжсан ба халуун заримдаа хүйтэн усгүй, бүтэн хоногийн турш гэрэл асаан видео ажиглалтын дор байсан зэрэг түүнийг эрхийг ихээхэн зөрчиж байжээ.

Энэ жилийн дөрөвдүгээр сард түүнийг колониос эмнэлэгт хүргэхдээ хүч хэрэглэсэн гэж Тимошенко гомдол гаргасан ба Украины төлөөлөгч Назар Кульчицкий Страсбургийн шүүхэд мэдээлэхдээ Тимошенко өөрийгөө гэмтээсэн эсвэл түүний өвчний давтагдалт гэсэн байв. Мөн тэрээр Тимошенкод эмнэлгийн мэргэжлийн тусламж үзүүлээгүй гэдгийг үгүйсгэсэн байлаа.

Гэхдээ шүүхийн мэтгэлцээний гол асуудал нь Тимошенкогийн баривчилгаа улс төрийн агуулгатай юу гэдэг байв. “Экс ерөнхий сайдын тал хангалттай баримт гаргаагүй гэж Кульчицкий мэдэгдээд өмнө нь ЕХЭШ ЮКОС концерний тэргүүн асан Михаил Ходорковскийн хэргийг хангалттай баримтгүй гээд улс төрийнх гэж үзээгүйг сануулжээ. Тимошенкогийн хэргээс улс төрийг Украины тал олж харахгүй байгаа гэж Кульчицкий сурвалжлагч нарт хэлсэн байв.

Экс ерөнхий сайдын охин Меркельд талархлаа илэрхийлж байна

Тимошенкогийн өмгөөлөгч нар шүүх тэдний баримт сэлтийг сайтар авч үзнэ гэж найдаж буйгаа хэлэв. “Юлия Тимошенко улс төрийн лидерийнхээ хувьд сэтгүүлчид ба сонгогч нартай олон удаа харьцдаг байсан” гэж Власенкогийн хамт Тимошенког төлөөлж байгаа Валентина Теличенко DW агентлагт ярьсан байв. Теличенкогийн хэлснээр тийм байдал нь эрх баригч намд таалагдаагүй учир Тимошенког барих нэг шалтгаан нь болсон гэнэ.

Сөрөг хүчний лидерийг улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахгүйн тулд баривчилгаа хийгдсэн гэж Власенко шүүх дээр мэдэгдэв. Мөн тэрээр Украинд “улс төрийн “шийдвэрийг гэмт хэрэгжүүлж байгаа” гэсэн шүүмжлэлийг Европын парламентын депутатууд шүүмжилсэн Европын Зөвлөлийн Парламентын ассамблейн тогтоолын тухай сануулж байлаа. Тимошенког шүүх ажиллагаа “улс төрийн агуулгатай гэсэн Хүний эрхийн Amnesty International байгууллагын мэдэгдлийг өмгөөлөгч бас иш татан хэлж байв.

Үүнтэй адил мэдэгдлийг Европын олон улстөрчид хийсэн байлаа. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель (Angela Merkel) шүүх ажиллагааг шүүмжилсэн юм. Юлия Тимошенкогийн охин Евгения,  шүүхийн байранд сэтгүүлч нартай уулзахдаа экс ерөнхий сайдыг “гэм буруугүй” гэсэн итгэлтэй байж “дэмжлэг ба ойлголт гаргасных нь төлөө Меркельд талархлаа илэрхийлжээ. Меркель болж буй хэрэг явдлыг Украины сөрөг хүчний лидерийн эсрэг явуулж байгаа “харигслал” гэж үздэг хэмээн Евгения хэлсэн байна.

Сонгуулийн өмнө нь үү эсвэл дараа нь уу?

Тимошенкогийн өмгөөлөгч нарын өөдрөг үзэлд нь Тимошенкогийн Засгийн газарт сайд байсан Юлия Луценкогийн гомдлоор гаргасан ЕХЭШ-ийн шийдвэр өгч байна. Мөрдөн байцаалтын явцад түүнийг барин хорьсонд гаргасан Луценкогийн гомдлыг шүүх зөвтгөөд түүнд нөхвөр төлөхийг Украинд үүрэгдсэн байв.

Тимошенкогийнэ гомдлоор ойрын саруудад ЕХЭШ шийдвэрээ гаргана. Түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэр парламентын сонгуулийн өмнө гарна хэмээн найдаж байгаа. Сөрөг хүчний хэд хэдэн нам нэгдээд сонгуулийн жагсаалтын тэргүүнд Юлия Тимошенког бичсэн байв. Сонгуулийн ерөнхий хороо нь түүнийг бүртгэхээс татгалзаад байгаа билээ. Страсбургийн шүүхийн ажиллагааг сурвалжилж байгаа сэтгүүлчид шүүхийн шийдвэрийг сонгуулийн дараа гарна гэж үзэж байна. Шүүх улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй гэснээс шийдвэр тэгж гарах ёстой гэнэ.

Шинэ гомдлууд дараална

Тимошенкогийн өнөөгийн гомдол нь сүүлчийнх биш. Энэ лхагва гаригийн наймдугаар сарын 29-ний өдөр Киевын шүүх ял ноогдуулсанд гаргасан Тимошенкогийн даван заалдсан гомдлыг авч шүүгээд ялыг хэвээр нь үлдээсэн байна. Одоо түүний өмгөөлөгчид Тимошенког барьж хорьсонд нь биш ялсан шийдвэрт нь ЕХЭШ-д гомдол гаргах аж.

Үүний зэрэгцээ татвараас зугтсан гэх хэргээр Тимошенког дахин шүүж эхлэх юм. Бас өөр хэргээр ч шүүх болно гэдгээ Украины эрх баригчид мэдэгдсэн байгаа. “Өөрийн сүүлчийн найдлага” гэж нэрлэсэн Страсбургийн шүүхэд Тимошенко бүх шийдвэрүүдийн талаар гомдол гаргах ажээ.

Европын холбоо Дээд шүүхийн шийдвэрийг шүүмжлэв

Европын зөвлөлийн Парламентын ассамблей Украины дээд тусгай шүүхийн шийдвэрт “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлэв. “Ассамблей нэг биш удаа “хийн хэргийг” шийдвэр гаргах улс төрийн ердийн үйл ажиллагааг эрүүгийн хэрэг болгож байгаа тухай  мэдэгдэж байсан” хэмээн ЕЗПА-н ерөнхийлөгч Жан-Клод Миньон ба Украины асуудлаар илтгэгчид Майлис Репс (Эстони) ба Мариетта де Пурбас-Лундин (Швед) нарын хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Илтгэлд тэмдэглэснээр Украины ерөнхийлөгч Виктор Янукович шүүх гомдлыг хүлээн авах тохиолдолд хутгалдан ороход бэлэн байгаа гэдгээ ойлгуулсан хэмээн уг мэдэгдэлд дурьдаад “Тиймээс бид Засгийн газрын гишүүдийг хорьж буй асуудлаа нэн яаралтай шийднэ гэсэн амлалтаа биелүүлэхийг Януковичид уриалж байна” гэжээ.

Тусгай шүүхийн ажиллагааг Европын комисс шүүмжлэв. Брюссель гаргасан шийдвэрийг нь харамсан хүлээн авч байна. Сөрөг хүчний лидерүүдийг шүүсэн ажиллагаа нь олон улсын стандартад нийцээгүй бөгөөд Европын холбоо, Украины интеграцчилалд нэмэлт асуудал үүсгэж буйг Брюссель онцлов.

Евро парламентын депутатууд: Ребекка Хармс (Rebecca Harms) ба Вернер Шульц (Werner Schulz) мэдэгдэхдээ шүүхийн шийдвэр нь тэдний хувьд гэнэтийн зүйл байгаагүй. Энэ нь Украинд захиалгат шүүх байгааг дахин харууллаа гэв. Парламентын сонгуулиас хэдэн долоо хоногийн өмнө Украины эрх баригчид улс төрийн тавцангаас сөрөг хүчний лидерүүдийг зайлууллаа. Сүүлийн хугацаанд Дотоод хэргийн сайд асан Юрий Луценког дахин шүүсэн байна. Нэр дэвшигчдийг зайлуулж тэднийг шүүж байгаа нь ирэх сонгууль шударга ардчилсан болно гэхэд эргэлзээ төрүүлж байна хэмээн депутатууд мэдэгдэв. Одоо ардчилагч нарын бүх найдлага Европын Хүний эрхийн шүүхэд үлдэж байна.

Страсбургийн шүүхийн шүүгчид Украины шийдвэрийн дараа ерөнхий сайд асны хэргийн бүх нөхцөл байдлыг анхааралтайгаар нарийвчлан үзнэ гэж Берлинд тараасан мэдэгдэлдээ өгүүлжээ.

Украины дээд тусгай шүүх Тимошенкогийн ялыг хэвээр үлдээв

Украины экс ерөнхий сайдыг “байгалийн хийн гэрээний хэргээр” шийтгэсэн ялыг даван заалдсан Тимошенкогийн гомдлыг шүүх авч хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Гэмт хэргийн шинж байхгүй гэсэн гомдлыг Дээд шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний болон эрүүгийн хэргийг авч үздэг Украины тусгай дээд шүүх  экс ерөнхий сайд Юлия Тимошенког гэм буруутай гэж үзэн долоон жилийн хорих ялаар шийтгэсэн шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэн хэвээр үлдээв.

Шүүгчдийн коллеги Тимошенкогийн өмгөөлөгч Александр Плахотнюкийн Печерийн тойргийн шүүх ба Даван заалдах шүүхээс “байгалийн хийн гэрээний хэрэгт” гаргасан шийдвэрийг давж заалдах гомдлыг авч хэлэлцээд гомдол нь үндэслэл муутай учир түүнийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Юлия Тимошенкогийн өөрийн сайтад нь мэдээлснээр шүүхийн шийдвэрийг уншиж байхад Тимошенкогийн хэргийг шүүх ажиллагааг ажиглах эрх бүхий Польшийн экс-ерөнхийлөгч Александр Квасьневский, Европын парламентын дарга асан Пэт Кокс нар шүүхийн танхимд байжээ. Дээд тусгай шүүхийн шийдвэрийг тэнд байсан Тимошенкогийн талынхан “Гутамшиг!" гэж хашгиран угтжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж