Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 15

Тавдугаар сарын 15-ны баяр

Парагвайн тусгаар тогтнолын баяр

Испаниас тусгаарласан Латин Америкийн энэ орны тусгаар тогтнол нь цус ургаж, буун дуу гарсангүйгээр болжээ. Бослого гаргасан хүмүүсийн шаардлагын дараа хоёр тал захидлаар удтал харицан захидал бүр нь” “Таныг бурхан олон жилийн турш ивээг” гэсэн үгээр төгссөн байлаа. Гурав дахь өдөр нь амбан захирагч буулт хийн бүх эрхээ 1811 оны тавдугаар сарын 15-нд парагвайчуудын түр Засгийн газарт шилжүүлэн өгсөн байлаа.

Гэр бүлийн олон улсын өдөр

Олон улсын гэр бүлийн өдрийг (International Family Day) НҮБ-ын  Ерөнхий ассамблей 1993 онд бий болгон гэр бүлийн асуудалд олон орны нийгмийн байгуулагуудын анхаарлыг хандуулах зорилго тавьжээ.


Өдрийн ишлэл
”Хорвоод жинхэнэ, үнэнч, мөнхийн дурлал байхгүй гэж хэн чамд хэлэв ээ? Тэр өөдгүй худалчийн хэл нь тасрах болтугай”

(Их зохиолч Михаил Афанасьевич Булгаков 1891 оны тавдугаар сарын 15-нд төржээ)

Бусад ишлэлээс:
“Орон гэр бол хүний амьдралын гол чулуу нь юм”
“Хүн мөнгөтөй эсвэл хоосон гэдэг нь нүднээс нь шууд л харагдана”
“Гэрлэхэд мөнгө хэрэгтэй, хорвоод хүнийг мэндлүүлэхэд тэр нь бас л хэрэгтэй харин хүнийг эмэгтэйн тусламжтайгаар хөнөөе гэвэл маш их мөнгө хэрэгтэй”
“Гар бичмэл шатдаггүй”

Үйл явдал

1618 ОН. Немцийн суут одон орон судлаач Иоганн Кеплер Нарны аймгийн хөдөлгөөний тухай өөрийн гурван гол хуулийн сүүлчийнхийг нээжээ.

1637 ОН. Өнөөгөөс 373 жилийн өмнө Голландад хар өнгийн хонгол зул цэцэг төрснийг өргөн дэлгэр тэмдэглэжээ. Хонгор зул цэцгийн эх орон нь Грек, түүний тухай эртний мэдээлэл нь персийн уран зохиолд байлаа. Тэнд түүнийг “дульбаш эсвэл “тюрбан” гэж нэрлэдэг байсан нь лалынханы ороодог малгай гэсэн үг байжээ. Персээс цэцэг Туркт нэвтрээд тэндээс дахиад Европдоо орж ирсэн ажээ. Цэцэг Голландад гарч ирэнгүүтээ жинхэнэ алдар дуулианыг авчирсан юм. Түүний жижиг нахианы төлөө морин тэрэг өгч байв. Харлемын негрууд хар өнгийн хонгор зул цэцэгтэй болох гээд тийм төрлийг гаргасан хүнд 10 000 гульдены шагналыг амласан байв.  Ботаникууд олон жил  хар цэцгийн төлөө ажиллаж байж  түүнийг ургуулж чадсан ажээ. Тэр цагаас хойш бараг 350 жилийн дараа 1986 онд тас хар хонгор зул цэцгийг ургуулснаа Голландын Үндэсний институтын захирал Хенк ван Дам сэтгүүлч нарт мэдээлж байлаа. Ийнхүү анхны хар цэцгээс үйлдвэрлэх хэмжээний цэцэг ургуултал 350 жил шаардагдсан байна.

1930 ОН. Америкийн Айова мужийн эмнэлгийн сувилагч байсан Эллен Чёрч дэлхийн анхны онгоцны үйлчлэгч эмэгтэй болсон байна. Эллен нисэгчийн сургуульд суралцахаар Boeing Air Transport компанийн менежерт хандахад тэр галт тэрэгний үйлчлэгч шиг орон тоог бий болгоно гэж хэлсэн ба ингээд тэр эмэгтэй онгоцны үйлчлэгч болжээ. Түүнд эмнэлгийн сувилагч нараас 52 кг о-аас илүү жингүй 25 –аас бага насны долоон хүнийг ятгах үүрэг өгсөн гэнэ. Анхны үйлчлэгч нарын цалин нь өндөр сардаа 125 ам.доллар байсан гэнэ.


1956 ОН.
Өнгөрсөн зууны далаад оны үед бүжгэн жүжгийн тайзнаа олны шагшруулж байсан Оросын бүжигчин эмэгтэй Надежда Павлова төржээ. Тэрээр 1972-1973 онд Бүх Холбоотын бүжгин жүжгийн Гран-при шагналыг дараалан авч үзэгчдийн байлдан дагуулж эхлэв. Гэвч Зөвлөлтийн системын тайзны өрсөлдөөний хохирогч болж хоёр жилийн дараа Их театрт бүжигчин болсон ч гэсэн хүссэн дүрээ авч чадалгүй байсаар тайзаа орхижээ. 

1960 ОН.
Америкийн Huges Aircraft компанийн судалгааны лабораторийн физикч эрдэмтэн 32 настай Теодор Мейман анх удаагаа лазерын туяа хэрхэн ажилладагийг нийтэд танилцуулжээ. Цилиндр хэлбэрийн талстаас нэхмэлийн зүүнийх шиг голчтой гэрэл гарч танхимын хана хүрээд хурц толбо болон цацарч байлаа. Удалгүй шинэ шинэ лазер бүтээсэн тухай мэдээлэл шил шилээ даран гарч ирсэн юм.

2004 ОН.
“Евро саятан” лотерей тэр жилийн хоёрдугаар сард анх гараад энэ өдөр нь хамгийн том болох 33 сая еврог Францын нэгэн иргэн хожжээ. Түүний аюулгүйн байдлын үүднээс нэрийг нь нууц үлдээсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж