Жолооч нарыг ирэх аравдугаар сарын 01-нээс өмнө жолоочийн хариуцлагын даатгалд хамруулахаар болсон байна. Энэ хугацаанд сайн дураараа дээрх даатгалд хамрагдаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Хэрэв хөдөлгөөнд оролцсон тохиолдолд журмын хашаанд байршуулсан төлбөрийг төлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох аж.
Иргэд даатгалын компаниа өөрсдөө сонгох бөгөөд "А" ангиллын тээврийн хэрэгсэлтэй жолооч 12500, "В" ангиллын тээврийн хэрэгсэлтэй жолооч 33000, "С" ангилалтай нь 42500, "D" ангилалтай нь 53000 төгрөг "М" ангилалтай нь 12500 төгрөг тус тус төлөх гэнэ.
Д.ЖАРГАЛ