Нидерландын Амстердам хотын “Схипхол” онгоцны буудлын “C” хэсгийн газар дороос өчигдөр 500 кг жинтэй, Дэлхийн II-р дайны үед хэрэглэгдэж байсан тэсрэх бөмбөг олджээ. Бөмбөгийг өчигдөр өглөө тус онгоцны буудлын ажилчин олсон байна. Уг тэсрэх бөмбөгийг аюулгүй газарт аваачихын тулд онгоцны буудлын зарим хэсгийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, Европын чиглэлийн зарим нислэгүүдийг цуцалсан байна. Тус онгоцны буудлыг “Дэлхийн II-р дайн”-ы үед цэргийн зориулалтаар ашиглаж байсан аж.
Б.АНХТУЯА