Дэлхийн хамгийн өндөр настан төрсөн өдрөө тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр настан төрсөн өдрөө тэмдэглэв

Өнгөрсөн амралтын өдрөөр дэлхийн хамгийн өндөр настан болох АНУ-ын иргэн Бесс Купер 116 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрбээр 1896 оны наймдугаар сарын 26-нд Теннесси мужид төрсөн бөгөөд багш мэргэжилтэй аж.  Бесс Куперын  ийм урт насалсан нууц нь их энгийн гэнэ. Тэрбээр ярихдаа  “Би өөрөө өөрийнхөөрөө л байдаг. Би хэзээ ч түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүн иддэггүй байсан” гэжээ. Дэлхийн хамгийн өндөр настай эмээ 1924 онд хүнтэй гэрлэж, дөрвөн хүүхдийн ээж болсон бөгөөд өдгөө 12 ач, зээ, олон тооны гучтай юм байна. Бесс Купер эмээ өнгөрсөн оны нэгдүгээр сард Гиннессийн номонд албан ёсоор дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн бичигдэн, батламжаа гардан авсан байна. Түүнээс өмнө дэлхийн хамгийн өндөр насалсан хүний  амжилтыг Бразил улсын иргэн Мария Гомес Валентим эзэмшиж байсан бөгөөд тэрбээр Бесс Купер эмээгээс 48 өдрөөр ахмад байжээ. Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сарын 21-нд бурхны оронд заларсан юм. Хэдийгээр Бесс Купер аль хэдийн Генниссийн номонд бичигдсэн ч тус номонд бичигдсэн хамгийн өндөр настай хүн болохын тулд ахиад долоон нас нэмэх хэрэгтэй гэнэ. Генниссийн номонд бичигдсэн хамгийн өндөр настай хүн бол Францын иргэн Жанна Луиза Кальман юм. Тэрбээр 122 насандаа буюу 1997 оны наймдугаар сарын 4-нд таалал төгссөн юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж