БНХАУ Европын холбооны Агаарын тээврийн албанаас зорчигч тээврийн 50 онгоц худалдан авахаар 2.2 тэрбум евро буюу 3.5 тэрбум ам.долларын гэрээг өнөөдөр буюу пүрэв гаригт хийжээ. Энэхүү гэрээ нь хоёр өдрийн дараа Хятадад айлчлах Германы Канцлер Анжела Меркелийн төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр авч хэлэлцэх томоохон гэрээ хөтөлбөрүүдийн нэг хэсэг нь хэмээн албаны хүмүүс мэдээлсэн байна. Түүнчлэн Хятадын Ерөнхий сайд Вэн Жаобогийн өнөөдөр хийсэн мэдэгдлээр энэхүү зорчигч тээврийн онгоцыг худалдан авснаараа Хятад улс Европын холбоонд томоохон хөрөнгө оруулалт үзүүллээ хэмээн үзэж байна. Тус улс цаашдаа ч Европын холбоотой иймэрхүү томоохон хэмжээний худалдааны гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Э.АНХТУЯА