Хүүхэд ганцаараа тоглог

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Хүүхэд ганцаараа тоглог

Хүүхэд харах тийм ч амар зүйл биш гэдэгтэй та санал нийлэх  байх.  Хааяа ганц хоёр цаг ч болов хүүхдийн дуу чимээнээс хол байж амарч ном уншиж, найзтайгаа хөөрөлдөж, өөр зүйл хиймээр санагдах үе гардаг. Гэвч хүүхдээс холдох  хэцүү. Ялангуяа хүүхэд байнга тэврүүлдэг эсвэл хөлөөс чинь зуураад салахгүй үед бүр ч хэцүү. Гэвч та түүнийг хэсэгхэн хором үлдээгээд явахдаа ч өрөвдөнө. Учир нь  эмэгтэйчүүд бүгд  үр хүүхдээ хэрхэн өсч байгааг харах дуртай байдаг. Гэвч цаг үргэлж  ямар нэгэн зүйлд өртчих юий гэж болгоомжлох, үргэлж авах нь сртесст оруулах нь  олонтаа. Үгүй бол түүнийг ганцааранг нь тоглуулж дасгах нь зүйтэй. “Хүүхдэд орчинтойгоо танилцаж, шинэ бүхнийг нээж мэдэх нь оюун ухаан нь хөгжиж, тэлэхэд тустай байдаг” гэж гэр бүлийн мэргэжилтэн Хирш Пасек өгүүлжээ.  

Яаж гэдгийг ойлгуул. Хүүхдэд ганцаараа байхад айх зүйл байхгүй  гэдгийг харуул. Түүнийг мөлхөж эхлэхээс өмнө ийм алхам хий. Аливаа зүйлд хэн ч дасч болдог. Хэрвээ хүүхдээ орхиж явж байхгүй бол тэр үүнд хэзээ ч дасахгүй.  Ойр зуурын ажлаа амжуулахын  тулд хүүхдээ тоглоомтой нь орон  дотор нь үлдээж байх нь түүнийг ганцааранг нь тоглуулж сургах  эхний алхам юм. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй.  6 сартай хүүхэд тоглоомондоо  20 мин хүртэл сатаарч чадна. Аяга цай уухад хангалттай хугацаа байгаа биз. Хэрэв хүүхэд алхдаг болсон бол түүнийг ойроос харж ажиглангаа өөртөө хангалттай цаг зарцуулна. Энэ үедээ жаргалтай бяцхан амьтад маань эргэн тойрноо таньж мэдэх аялалд гардаг бөгөөд өнгө өнгийн ороолт, модон халбага ч сонирхлыг нь татна. Хүүхэд хоёр нас хүрэх үед нь  та юу хийх дуртайгаа түүнтэй чангаар ярилцаж бай. Хүүхдүүд аав ээжийнхээ дуртай зүйлээр дамжуулан ихийг сурч ойлгож байдаг аж. Хүүхэд  ээжийнхээ бүжиглэж байгааг хараад дуурайж хөдөлнө. Хэрэв гэрт ном уншдаг хүн байдаг бол хүүхэд ном унших дуртай болно.
Зарим хүүхэд ганцаараа тоглох дуртай байдаг бол заримд нь  төсөөллөө олж авахын тулд хөтөч хэрэгтэй. Хүүхдээ  бие даалгаж сургахын тулд ганцааранг нь хэсэг орхиж бай.  Тухайлбал ихэр хүүхдийн нэгийг нь авч явах хэрэг гарахад нөгөө нь тоглоомондоо улайраад анзаардаг ч үгүй аж. Ингэж сургах нь  танд ямар их ач холбогдолтойг та ойлгож байгаа байх.
 
Хүүхдэд  зориулсан орон зай бий болго
Хүүхдийг бие даалгаж сургах хамгийн сайн арга бол гэртээ  зөвхөн түүнд зориулсан аюулгүй тоглоомын орчин бүрдүүлэх юм.  
Нэгэн интерьер дизайнер хоёр хүүдээ зориулж өрөөнд нь амьтдын  том чихмэл,  хиймэл нуур, төрөл бүрийн тоглоом бүхий бүхэл бүтэн байшин барьж өгчээ. Мөн дотор нь маш олон дэр, гудас тавьсан болохоор унаж ойчсон ч бэртэхээргүй болсон аж. Бямба гарагт хөвгүүддээ үдийн хоол бэлдэж өгдөг бөгөөд түүнд өөрт нь чөлөөт цаг хангалттай гардаг байсан гэнэ. Түүний ярьж байгаагаар өрөөг бүхэлд нь тоглоомоор дүүргэх шаардлагагүй гэнэ. Өнгө өнгийн элдэв зүйлээр дүүргэсэн хайрцаг ч хүүхдийн дуртай эрдэнэсийн хайрцаг болно. Зарим нэг тоглоомыг нь далд хийж байгаад сарын дараа гаргаж өгөхөд шинэ содон зүйл мэт хүлээж авдаг.  Lego, Duplo зэрэг тоглоомууд хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, ой тогтоолтыг бий болгодог аж.

Сонирхолтой зүйлд нь хөтөл
Хүүхэд  ямар нэгэн зүйл сараачиж байгаа бол зэмлэх хэрэггүй. ТВ гөлөрлөө гэж  бүү зэмлэ. Таны зорилго бол хүүхэд танин мэдэхүйгээ хөгжүүлэхэд саад болохгүй байх юм. ТВ, видео тоглоомонд дуртай хүүхдүүдийн хувьд том хүн болох гэж хэцүү үеийг даван туулж  байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хүүхдийн сонирхлыг дэмжих нь шинэ соргог зүйлд нээлттэй болоход нь  нөлөөлнө.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж