Байр, машин хосоор нь хожсон азтан нисэх буудлаас ирж явааг сонсоод Тэди төвийн гадаа хүмүүс түүнийг хүлээж байгаа нь.
Мобикомынхон азтанаа нисэх онгоцны буудлаас Тэди төвд авчирлаа.
Хүү Улаанбаатарт анх удаа ирж байгаа ажээ.
Азтаныг Монгол заншлаар алд цэнхэр хадаг, ариун цагаан сүүтэй угтав.
Хос түлхүүрийг “амьдаар” нь барих энэ мэдрэмж ямар байгаа бол?
Түүний дугаарыг Олимпийн хүрэл медальт, МУГТ У.Мөнх-Эрдэнэ тодруулсныг сонсоод хүү ихэд билэгшээж байсан. Олимпийн хүрэл медальт тамирчин азтанд зориулж гарын үсгээ үлдээжээ.
Мобилоттоны Samsung Galaxy SIII-ийн азтанууд ч бас баяртай байлаа.
Гар барьж, баяр хүргэх гэсэн олон хүнээс түр холдож, машин руугаа явж байна.
Гялгар уутыг нь ч авч амжаагүй байгаа цоо шинэ машиндаа суугаад хүүгийн сэтгэл ихэд хөдөлж байлаа.
Удахгүй жолооны үнэмлэхтэй болчихоод ингээд л явах байх даа…
Азтан маань Мобикомын ажилтнуудад талархаж байгаагаа дамжууллаа.
Шинэ машиныг нь хүүгийн ах барьж, шинэ байрныхаа зүг хөдөллөө.
Э.Даваадалай шинэ байрандаа алд цэнхэр хадаг залж, аз жаргалтай амьдрал энэ байранд цэцэглэх болтугай гэж ерөөв. Эр хүн…