
Уран бүтээл хэрхэн бүтэж байсан түүхээс дурдвал, сонсголын бэрхшээлтэй нэгэн охины бодит амьдралаас сэдэвлэн, түүний амьдрал, орчин тойронд нь тулгарсан асуудлыг дэлгэцнээ мөнхөлсөн бөгөөд хүүхэлдэйн кино ч байдаг байна. Түүнчлэн 1997 онд бүтэж байсан уг кинонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгэмд дасан зохицох тал дээр дэмжлэг үзүүлэх зорилготой “Самрын үр” нэртэй байгууллага анх хэрхэн байгуулагдаж байсан түүхээс дурдах гэнэ.
Сонирхуулахад, “Самрын үр” байгууллага нь одоог хүртэл ажилладаг бөгөөд Япон улсад энэ төрлийн иргэний нийгмийн байгууллага бүрэлдэхэд мэдэгдэхүйц нөлөөлсөн ажээ.
У.БОЛОР