”Зөн билгийн тулаан”-ы ялагч

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

”Зөн билгийн тулаан”-ы ялагч

Тэр өөрийнхөө тухай

ярилцлага4Москва
мужийн Звинегород хотод 1974 онд төрсөн. 36 настай. Дунд сургуулийн
наймдугаар ангиа төгсөөд Машин тээврийн коллежид суралцаж, дараа нь
цэргийн алба хаагаад 2001 оноос барилга дээр ажиллаж эхэлсэн. 26 насанд
гэнэт бөөр өвдөж эмнэлэгт хандахад тэр үед эмч нар надад юугаар ч
тусалж чадаагүй. Хүйтрэнгүүт л бие өвдөнө. Тэгээд ээж маань нэг түвд
маарамбад очиж үзүүлсэн юм. Тэд л миний амьдралыг үндсээр нь өөрчилсөн
дөө. Маарамба намайг ширээн дээр хэвтүүлээд гараараа миний биед хүрсэн.
Энэ үед миний нүдэнд гэрэл харагдсан. Тэр гэрэл нь зураг дүрс болж,
миний дотор аливаа нэг зүйл өрнөж байгаа мэт. Ер бусын юм л болж байгаа
нь мэдэгдсэн юм. Би энэ тухай хүнд хэлэхээс айж байлаа. Найман удаагийн
ийм эмчилгээний дараа миний аливаа юмыг хүлээж авах мэдрэмжүүд
өөрчлөгдсөн байсан. Бие мах бод маань илт сайжирсан ч эмчилгээ дуусах
мөчид надад далдын юм үзэгдсэн. Түүнээс хойш хагас жил өнгөрөв. Энэ бүх
хугацаанд миний амьдрал өөрчлөгдөж эхэллээ. Ажил дээр асуудлууд гарч
аавтайгаа харьцаа муудаж, мөнгө ч үгүй юу ч үгүй болсон үед орон
нутгийн сонинд намайг гурван жил байрны мөнгөө төлөөгүй тухай мэдээлэл
хүртэл гарч байлаа. Энэ бол 2001 онд болсон явдал. Үүнээс хойш есөн жил
өнгөрчээ. Үүнд бас аавын гавьяа ч байгаа. Тэр одоо барилгаа барьсаар л
байна. Харин би энэ ажлаас бүр мөсөн холдсон билээ.

-Та энэ авъяасыг хэн нэгнээс өвлөсөн үү?

-Эмэг
ээж маань алга болсон зүйлийг хардаг байсан. Түүн дээр тосгоныхон тэр
чигээрээ л ирдэг байлаа. Тэр ч бүгдийг нь л олно. Ээжийн талаас өвөг
эцэг маань маарамба байсан. Хоёр үе дамжаад авъяас нь над дээр ирсэн
байж мэднэ. Эсвэл миний энэтхэг багш Саи Баба тусалсан ч юм уу. Би
байрныхаа мөнгийг төлж чадахгүй байх тэр үед багш маань утасдаад ирж
сур. Надад чам шиг хүмүүс хэрэгтэй байна гэсэн юм. Би тэр үедээ
зөвшөөрсөн боловч хүмүүсийг үхэлд хүргэдэг шашны янз бүрийн урсгалд
орчих вий гэж санаа их зовж байлаа. Ингээд би жил хагасын дотор
энергитэй ажиллаж сурлаа. Энэ төрөлд өөрийгөө хөгжүүлж өрөөл бусдад
сэтгэхүйн түвшинд туслаж эхэлсэн. Багш эмчилгээндээ энэтхэг, түвдийн
аргуудыг хэрэглэнэ. Тэгсэн ч гэсэн энэ хугацааны дараа ажиглагчийн
түвшингээс хэтрэхгүй л байв. Би чинь анагаахын мэргэжилгүй хүн шүү дээ.
Ингээд байж байтал 48 настай Димитрий гэж өвчтэй хүн ирсэн юм. Багш
миний зааж өгсөн бүх юмыг одоо үзүүл гэлээ. Би түүнийг ширээн дээр
хэвтүүлж нүдийг нь аниулаад гар хүртэл тэр унтчихсан. Харин би өөрөө
хачин мэдрэмж мэдэрсэн. Тэр үед миний толгойд хүний гар ч хүрээд байх
шиг эсвэл толгой дээр минь шиврээ бороо орж байгаа ч юм шиг болсон. Би
гайхаад эргэж харахад хэн ч байгаагүй. Тэгээд хүрмэгц л тэр үйл явц
давтагдана. Энэ нь би энергийн хүчийг мэдэрч байгаа нь тэр байж л дээ.
Нүдэнд нулимс цийлэгнэнэ. Харин эмчлүүлж байгаа хүн дараа нь хэлэхдээ
бүрхэг тэнгэрээс гэрэл харах шиг санагдсан. Тэгээд намайг тэр гэрэл рүү
хийчих шиг болсон гэж ярьсан. Үүнийг би багшдаа хэлэхэд одоо сурах цаг
чинь дууссан байна гэсэн л дээ. Ингээд Димитрий дөрвөн удаагийн
эмчилгээний дараа түүний шээс гардаггүй байсан бол зүгээр болж одоо тэр
эв эрүүл болсон. Би түүнийг бүр 25 сарын турш эмчилсэн.

-Та нэг эмчилгээг хэдэн удаа хийдэг вэ?

-Нэг
удаа л эмчилдэг. Нэг хүн эмчлүүлснийхээ дараа дахин эмчилгээнд хэзээ
орох вэ гэдгээ асууна даа гэж бодож байтал бие нь зүгээр болчихсон
гэдгээ хэлж байсан.

-Та үнэхээр гараараа л эмчилдэг үү, ямар нэгэн багаж төхөөрөмж хэрэглэдэггүй гэж үү?

-Дотоод бясалгалаараа. Хүний төлөө гуйдаг, тэгээд л надад эрчим хүч бий болдог.

-Тэр эрчим хүчийг та удирдах чадвартай юу?

-Эрчим хүч /энерги/ тийм ч жигд биш. Би түүнийг өнгө өнгөөр ялгадаг.

-Гайхалтай юм. Таны багаж гар тань байх нь ээ. Ой санамж ч юм уу. Эсвэл харц уу?

-Гараараа хүрч тодорхой цэгүүд дээр дардаг.

-Нүдээ аньдаг уу?

-Нүд
хамаагүй. Зайнаас, утсаар ярьж байгаад ч эмчилж байсан удаатай. Бид нар
шилэн саван доторхи загас шиг л энерги, долгионы мэдрэмжийн болон
бодлын далайд оршдог. Энэ бүх юм нэгэн цогц болно.

-Саи Баба таны гол багш уу?

-Олон
багш байгаа. Тэр бол замыг маань чиглүүлэгч. Тэр над руу харахад л тэр
шөнөдөө би мэдэхийг хүсч байсан асуултдаа хариулт авна.

-Ингэхэд та гэрлэсэн үү?

-Гэр бүлтэй байсан, салсан.

ярилцлага-Хүн өвдсөн эсвэл үхэх дөхсөнийг та мэдэрдэг үү?

-Өнгөрсөн
намар хамаатныхаа нэг залууг хараад би шууд л түүний хоолойд нэг юм
зурж, уушгинд нь асуудал үүсэхийг мэдэрсэн. Тухайн үед би түүнийг
ээждээ л хэлсэн. Би юу ч хийж чадаагүй юм. Учир нь түүнээс яаж
хамгаалах вэ гэдэг аргыг тодорхой хэлж мэдэхгүй байлаа. Хоёр цагийн
дараа нөгөөх залуу шүдэндээ кноп зуугаад явж байхад нь охин дүү нь
санаандгүй толгойн тус газар цохисноор хоолойд нь орж тээглээд
амьсгалах мөчид нь уушиг руу нь орсон байсан. Гэхдээ тэр одоо зүгээрээ.
Бас нэг эгч маань гурван жил хүнтэй учраагүй байсан. Нэг өдөр гал
тогооны өрөөнд юм ярьж сууж байгаад долоо хоногийн дараа насан туршдаа
амьдрах хүнтэйгээ учирна гэдгийг хэлсэн юм. Харин тэр Одинцовод зам
дээр явж байгаад асуудал гарч тэгээд л тэнд түүнтэйгээ танилцаж билээ.

-Тэгвэл та хэзээ хэнтэй суух вэ гэдгээ бүр тэр хүн чинь ямар дүр төрхтэйг ч мэднэ гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Та түүн дээрээ одоо очоод цаг хугацаагаа хэмнэж болохгүй юм уу?

-Цаг нь болохыг хүлээх хэрэгтэй.

-Өөрийнхөө хувь заяаг ч урьдчилан мэдэх үү?

-Ерөнхийд
нь. Ирээдүйд намайг их юм хүлээж байна. Одоо зөвхөн нахиа нь л гарсан
гэж болно. Бас би өөр ертөнцөөр аялж байсан. Тийм аймшигтай байгаагүй.

-Үхэл гэж юу вэ?

-Товчоо гээж хаясан шиг. Эсвэл хуучин хүрмээ тайлж байгаа ч юм уу…

-Та зөвхөн эмчилдэг байсан гэсэн. Харин "Тулаан"-д оролцсоноор харах чадвараа нээсэн үү?

-Тийм. Гэхдээ тэр чадвар надад урьд нь байсан байж мэдэх л юм.

-Олон янзын өвчин байдаг. Та бүгдийг нь эмчилдэг үү?

-Өвчин
гэж байхгүй. Хүний бие организмын хэвийн тогтвортой байдал л алдагдсан
нь тэр юм. Тэр явц нь хүндрэх тусам анагаах түүнийг тодорхойлж нэр
өгсөн. Аливаа нэг зүйл гарвал хайчилдаг, зүсдэг. Харин бие организмыг
хэвийн хэмжээнд нь оруулж түүнд хүч чадлыг нь эргүүлэн өгч байх ёстой.

-Зай хураагуур шиг үү? Та ч бас…

-Үгүй
ээ. Харин хөгжмийн зэвсгийн хөг тааруулагч гэвэл илүү тохиромжтой. Хүн
амьдралынхаа хэв маягаас болж биеийнхээ бүтцийг өөрчилчихдөг. Тэгээд л
тэр нь дуугарахаа болино. Анх өгөгдсөн шигээ аялгуу гаргаж чаддаггүй.
Тиймээс л хөглөх хэрэгтэй болдог юм.

-Та "Зөн билгийн тулаан"-д санаандгүй орсон уу?

-Тийм.
Би нэг бүсгүйг авах гэж ирсэн юм. Тэгтэл өнгөрсөн тулааны ялагч Алексей
Похабов гараараа миний нүүрний урдуур гүйлгээд чи зөн билэгч биш гэхдээ
их хүчтэй юм. Хаанаас энэ их хүч /энерги/-ийг авдгийг би мэдэхгүй юм
гээд намайг ятгаж эхэлсэн. Тэгээд найруулагч намайг дотогш оруулж,
машины бүхээгт байгаа хүнийг олохыг хүссэн.

-Тэгээд яаж та тэр хүнийг олоо вэ. Сафранов танд ханиаж ч юм уу, ямар нэгэн байдлаар дохио өгсөн юм биш биз?

-Дотогш
ороод эхлээд би шоконд орсон. Хөтлөгч надаас бүхээгт байгаа хүнээс ямар
нэг зүйл хэрэгтэй юу гэж асуусан. Надад тэр нь үнэндээ хэрэггүй байсан.
Харин би машинуудыг харахгүй байхаар шийдсэн. Учир нь том машин хараад
сэтгэл хоёрдох магадлалтай. Тэгээд би хөл рүүгээ харж эхэлсэн. Яагаад
намайг салхилж байгаа юм шиг явж байсныг тэд гайхсан байх л даа. Би
машинуудын дэргэдүүр өнгөрөхөд ямар нэг зүйл мэдрэхгүй бол тэнд хүн
байхгүй. Харин  мэдээлэл ирвэл олно гэж бодсон нь зөв болсон. Тэгж
байтал бүх биенд маань нэг мэдрэмж төрсөн. Гэвч энэ мэдрэмж 10 метрийн
хүрээнд болсон. Энэ нь хэтэрхий том талбай л даа. Тэгээд тэр машинд
хүрэхэд машин намайг онгойлго гэж хэлээд байх шиг сэтгэгдэл төрсөн юм.

-Тэгвэл "Останкино"-д яаж тэр эмэгтэйг олсон юм бэ. Тэнд маш олон өрөө байдаг биз дээ?

-Яг
түрүүнийхтэй ижил мэдрэмж. Зургийг нь харангуут мэдээлэл ирсэн.
Цахилгаан шатанд дөхөхөд хоосон орон зай байгаа юм шиг. Тэгээд өөр тийш
татаад байх жишээтэй.

-Татна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Соронзонд татагдаж байгаа юм шиг үү?

-Яг
явах ёстой зөв зүг рүүгээ эргэлээ гэхэд хамаг биенд дулаан эерэг
долгион мэдрэгддэг. Буруу тийш эргэвэл даарч байгаа юм шиг хүйт даана.
Намайг нөгөө байр руу нь татаад байсан. Тэгээд тийш явах гэсэн чинь
цагдаа үнэмлэх нэхээд байдаг. Гэтэл ч тэнд гэнэт хонгил руу татагдан
дараа нь дээш гар гэдгийг мэдэрсэн дээ. Өөрөөр хэлбэл ямар нэг долгион
мэдрээд байлаа. Дээшээ юм уу урагшаа бол толгойг урагш татаад байгаа юм
шиг л санагдана. Цахилгаан шатанд оруут л дөрвийн тоо нүдэнд тусч
хаалганых нь дэргэд очвол намайг онгойлго гээд байх шиг байсан. Тэгээд
ороход л дотор нь сууж байсан даа.

-Тэгвэл Майкл Жексоны зургийг?

-Редактор
надад дугтуйны цаана байгаа хүний зургийг мэдэрч ол гэсэн даалгавар
өгсөн. Анхандаа Лев Толстойн дүр зураг харагдаж байв. Тэгээд хөтөлж
байсан Илья Сафрановыг харах мөчид түрүүчийн төрх арчигдаад оронд нь
шал өөр зүйл толгойд буусан. Эхлээд Майкл Жексон гэдгийг мэдээгүй
малгайгаа тайлж байгаа, өвөрмөц хөдөлгөөнүүд тэгээд яаж үхсэн зэрэг нь
харагдаж байлаа. Зөвхөн төгсгөлд нь л түүнийг байж магад гэсэн мэдрэмж
төрсөн ч яг нэрлэхээс айж байлаа. Тэгээд Майкл гэсэн гарын үсэг хараад
л түүнийг гэж мэдсэн.

ярилцлага3-Хамгийн амархан бас хүнд даалгавар нь юу байсан бэ?

-Бүгд
л хүнд байсан. Өндөр байшингаас түлхүүлж унасан 16 настай залуугийн
тухай даалгаврыг их хүндээр хүлээж авсан. Нүдэнд нулимс цийлэгнээд. Бас
барилга дээрээс унасан залууг хэцүү хүлээж авсан. Гэрт нь эцэг эхтэй нь
ярьж байх үед яагаад ч юм намайг төгөлдөр хуур руу нь ямар нэг зүйл
татаад ч байх шиг. Би гайхаад л өнгөрсөн. Гэтэл шөнө нөгөө залуу
зүүдэнд маань ирж яагаад чи миний эцэг эх хоёрт хөгжим тоглож өгөөгүй
юм. Би чамайг тоглож өгөөч гэж гуйсан биз дээ гэж хэлсэн. Тэр хөгжимчин
байсан юм билээ.

-Та өөрийгөө ялна гэдгээ яг хэзээ мэдэрсэн бэ?

-Нэг
өдөр намайг бараг л хөөн алдсан. Хар дугтуйд миний зураг байсан. Аз
болоход тулаан хоёр хүнийг зэрэг хасдаггүй дүрэмтэй. Тэгтэл гэнэт Алсу
явж би эцсийн шатанд үлдэх болсон юм. Тэр үед л хувь заяа минь намайг
хөтөлж байгааг би ойлгосон. Эцсийн шалгаруулалтын өмнөх шөнө сэтгэл
догдлоод би унтаж чадаагүй. Тэгж тэгж нэг юм түр зуур дугхийхдээ
зүүдэндээ сүүлийн цувралын ялагчид ирчихсэн миний төлөө гэж байгаа
хоолойг сонссон. Гэрэл асч унтраад ч байгаа юм шиг тасалдаж орж гараад
л байсан. Тэгээд тэр гарыг би барьчихсан зогсож байна гэж тэгээд би
сэрчихсэн. Сэрээд хүссэн юмаа харлаа л гэж бодсон.

-Та өнгөрсөн амьдралдаа хэн байсан бэ?

-Нэг
мэдрэмжээр би эртний Энэтхэгт бярман байсан гэж гарсан. Тийм болохоор
намайг Энэтхэг рүү татаад байдаг. Хааяа өнгөрсөн юмыг дурсаад санаад ч
байх шиг сонин мэдрэмж төрдөг.

-Та ямар төлөвлөгөөтэй байгаа вэ…?

-Надад
олон янзын ажлын саналууд ирж байна. Нэртэй хүмүүс ярьж, миний төлөө
ажлаа ч гэх нь бий. Надад тогтсон тариф гэж байхгүй хэн хэдийг өгч
чадна түүнд л талархдаг. Зарим үед эмээ нар өргөст хэмхээ бариад ирнэ.
Мөнгөтэй хүн дугтуйнд 10 мянгыг ч хийгээд ирдэг.

-2010 оны төлөв ямархуу байна?

-Зунаас
байдал дээрдэнэ. Харин гамшгийн хувьд бол ус болон цахилгаантай
холбоотой зүйлд анхаарах хэрэгтэй. Хайнга байдлаас сэргийлэх нь чухал.
Даланч юм уу…

-Агаарын осол сүйрлийн талаар юу хэлэх вэ?

-Наймдугаар
сараас жилийн төгсгөл дуустал сэрэмжтэй байх хэрэгтэй. Осол сүйрэл
нэмэгдэнэ. Ерөнхийдөө бол 2010 он өнгөрсөн оноос илүү дээр жил болно.
2010 он нь өөр өөрчлөлт рүү орох шилжилтийн үе юм.

-Хүслээ биелүүлэхийн тулд юу анхаарах хэрэгтэй вэ?

-Бид хүлээж авсан зүйлээ л буцаан гаргадаг. Хүнийг уучилж, муу юмыг мартаж байх хэрэгтэй.

                                                                                                                        

Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж