
Ирэх 2013 онд төсвийн үрэлгэн байдлыг гаргахгүйн тулд зарим нэг албадад төсвийн таналт хийхээр авч хэлэлцсэн тухай Цагаан ордны Төсвийн Ерөнхий хорооноос өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байгаа юм. Түүнчлэн тус улсын Засгийн газраас ажилгүйдлийн түвшинг найман хувиас хэтрүүлэхгүй хэмээжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байгаа Митт Ромни болоод одоогийн Ерөнхийлөгч Барак Обама нарын сонгуулийн үр дүн эдийн засгийн зарим нэг асуудалд ихээхэн нөлөөлөх бололтой.
Э.АНХТУЯА