Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэдээгээр Төв аймагт энэ оны эхний 7 сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг 111,975 хүнд олгож, 5468.1 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ нь өнгөрсөн оноос хүний тоо 15.0 хувь буюу 14,612 хүнээр, зарцуулсан мөнгөний хэмжээ 82.0 хувиар өсчээ. 7 сарын байдлаар нийгмийн халамжийн дундаж тэтгэвэр 75,590 төгрөг болжээ. Олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн 41 хувийг хүний хөгжил сангийн мөнгө, 21.5 хувийг алдарт эхийн одонтой эхчүүдэд олгосон тусламж, 16.3 хувийг халамжийн тэтгэвэр, 9.3 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмжинд, 3.6 хувийг төрөл бүрийн нөхцөлт мөнгөн тусламжинд, 2.7 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн хамгааллын хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт, тусламжинд, 1.4 хувийг алдар цолтой ахмадууд, Монгол Улсын болон хөдөлмөрийн баатар, ардын ба гавъяат цолтнуудад төрөөс олгосон хөнгөлөлт, тусламж, нэмэгдэлд зарцуулжээ.
А.Мандирмаа /Төв/