Тоттори мужид хэлний дадлага хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Тоттори мужид хэлний дадлага хийлээ

Төв аймгийн Хүүхдийн Төлөө Хэлтсийн дэргэдэх Япон хэлний дугуйлангийн сурагчид  Япон улсын Тоттори мужид зохион байгуулагддаг Япон хэлний дадлага, харилцааны арга хэмжээнд оролцоод иржээ. Япон улсын Тоттори муж нь Төв аймагтай найрамдал хамтын ажиллагаатай байдаг бөгөөд  энэ жил тус арга хэмжээг 6 дахь удаагаа зохион байгуулсан аж. Уг арга хэмжээнд тус дугуйлангийн  6 сурагч, багшийн хамт амжилттай оролцоод ирлээ. Сурагчид Япон айлд байрлан тухайн айлын өдөр тутмын амьдралын хэв маягтай танилцан, Японы бага, дунд сургуулийн хичээлд 2 долоо хоног сууж, үе тэнгийн Япон хүүхдүүдтэй танилцан нөхөрлөж, Японы сургуулийн хичээл, сургалт, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, Монгол орон, аймгийнхаа тухай танилцуулж, хэлний чадвараа сайжруулжээ. Түүнчлэн уламжлал болгон зохиогддог Япон хэлний илтгэлийн тэмцээнд оролцож, өөрсдийн мөрөөдлийн тухай япон хэлээр танилцуулсан байна. Тэмцээнд төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч Х.Түвшинзаяа тэргүүлж, удаах байрт мөн тус сургуулийн 8 дугаар ангийн сурагч Э.Бадам-Очир нар шалгарчээ. Япон улсад байх хугацааны бүх зардлыг Тоттори муж, Монгол улс Төв аймгийн найрамдлын нийгэмлэгээс бүрэн хариуцсан байна.

А.Мандирмаа /Төв аймаг/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж