Бага хурлаар Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Тэтгэлэгт Хөтөлбөрт хамрагдаж буй сургууль, тэтгэлэгт төслийн багийг татан оролцуулж ,улмаар төслүүдийн ололт амжилт, туршлагыг танилцуулах, харилцан санал солилцох боломжийг олгожээ. Түүнчлэн, Монголын Мянганы сорилтын сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сургуулиудтай хамтран ажиллаж нийгмийн түншлэлийг дэмжиж буй ажил олгогчид оролцож байгаагаараа онцлог боллоо. Бага хуралд Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, мэргэжлийн холбоод, ажил олгогчид, Төв аймгийн орон нутгийн удирдлагын төлөөлөл бүхий 330 орчим хүн оролцжээ. Мөн Монголын мянганы сорилтын сангийн тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй сургуулиудын төлөөлөл” Төр хувийн хэвшлийн түншлэл-ажил олгогч сургалтын байгууллагын хамтын ажиллагаа, төгсөгчдийг ажлын байраар хангаж буй туршлагаас хуралд оролцож буй сургалтын байгууллага болон бусад оролцогчидтой хуваалцаж санал бодлоо солилцлоо.
Боловсролын удирдах ажилтны хурал боллоо
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах ажилтны ээлжит VI бага хурал Төв аймгийн Зуунмод суманд болж өнгөрлөө. Энэ ээлжит бага хурлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хамтран зохион байгууллаа.
А.Мандирмаа / Төв аймаг /