Г.Намсрайжав харцага суллагджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Г.Намсрайжав харцага суллагджээ

Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавыг  өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн шүүхэд шүүж, 3.1 сар баривчлах ял оноосон  билээ.  Түүний хоригдох ял наймдугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болж, суллагдсан байна.

Сануулахад, Г.Намсрайжав нь өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” захын баруун урд уулзварын орчим зорчиж явахдаа албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн юм. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгасан бөгөөд зодуулсан цагдаа толгойдоо хүнд авсан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж