“Бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

“Бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл хэрэгжинэ

Манай орны Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хөдөөгийн ядуурлыг бууруулах зорилгоор НҮБ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хоёр дахь шатны ажил хэрэгжиж эхэлжээ. Энэ удаагийн төсөл болох “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” хөтөлбөрт Булган, Архангай зэрэг таван аймаг хамрагдах ажээ. Хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн хөгжлийг дэмжих, эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Энэ төсөлд аймаг сумын төвийн ядуу, орлого багатай эмэгтэйчүүдийг хамруулах бөгөөд бүлэг болон хамтран ажиллахад туслах аж. Мөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр болох бага хүүтэй зээлд хамруулах аж. Тус сангаас барьцаа хөрөнгийн 50-80 хувийг батлан дааж, банкаар дамжуулан зээл олгох ажлыг энэ оны 11 сараас эхлэн зохион байгуулах юм байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж