Залуу од Карли “Fashion”-г чимжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Залуу од Карли “Fashion”-г чимжээ

Сүүлийн үед “Call Me Maybe” дуугаараа алдаршаад буй Канадын залуу дуучин Карли Рэй Жепсен Канадын “Fashion” сэтгүүлийн ирэх аравдугаар сарын дугаарын нүүр хуудсыг чимжээ.

Тэрбээр “Alexander McQueen”-ны  ногоон эрээн өнгийн богино даашинз өмсөж, “Christian Louboutin”-ны  барын эрээн хээтэй, шовх өсгийтэй гуталтай зургаа авахуулжээ.

Мөн Карли Рэй Жепсен дүүрэн өдөөр бүрхэгдсэн содон коктейль даашинз өмсөн, нүүрэндээ хөнгөн будалт хийсэн нь үнэхээр үзсгэлэнтэй “дууч шувуухай” мэт гарсан байна.

Хүмүүс түүнийг ихэвчлэн “Call Me Maybe” дууны клипэн дээрх хэв маягаар нь төсөөлдөг тул эдгээр зургууд нь түүний шүтэн бишрэгчдэд шинэлэг санагдах нь гарцаагүй юм.

Карли Рэй Жепсен өөрийнхөө талаар “Би үргэлж зөвхөн дуучин гэдгээрээ биш мөн сайн дууны үг зохиогч гэдгээр алдаршхыг хүсдэг. Миний дуунууд яг л “Versace”, “Moschino” зэрэг алдартай брэндийн хувцас шиг өнгөлөг, гялалзсан, романтик” хэмээн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа ярьсан байна. 

Мөн тэрбээр “Би дараагийн Бритни Спирс байхыг хүсэхгүй байна. Би зөвхөн өөрийнхөө хамгийн сайн  чадахаараа л уран бүтээлээ туурвина. Бритни уран бүтээлээ  үнэхээр төгс хийдэг учраас хэн ч түүнийг дуурайж чадахгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Одоогоор Карли Рэй Жепсен “Kiss” гэх нэртэй хоёр дахь цомгийнхоо бичлэгэн дээр ажиллаж байгаа бөгөөд ирэх сард бэлэн болох аж. Мөн түүний энэ “Kiss” цомгийн дуунууд нь түүний хайр дурлалын тухай өгүүлэх гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж