Кети Пэри “L’Officiel Paris” сэтгүүлийн хуудаснаа

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Кети Пэри “L’Officiel Paris” сэтгүүлийн хуудаснаа

Хамелеон мэт өөрийн өнгө төрхийг өөрчлөн хувиргах дуртай дуучин Кети Пэригийн үс солонгын өнгө адил өөрчлөгддөгийг нь шүтэн бишрэгчид нь андахгүй билээ.

Тэрбээр Францын хамгийн нэртэй сэтгүүлүүдийн тоонд зүй ёсоор багтах  “L’Officiel Paris” сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт үсээ улбар шар өнгөтэй болгон өөрчилсөн зургаа тавьжээ.

Кети сүүлийн үед уран бүтээлийн ажил ихтэй, цаг зав багатай байгаа ч шинэ найз залуугийн хамтаар Диснейгээр аялсан гэнэ.

Сонирхуулахад, дуучин бүсгүйн хамгийн амжилттай уран бүтээлийн  тоонд "Teenage Dream" цомог нь  багтдаг гэнэ. 

Уг цомог нь 2010 оны наймдугаар сард худалдаанд гарч эхэлсэн ба зөвхөн АНУ-д л гэхэд 1.3 сая хувь борлогдсон юм байна. Түүнчлэн Кетигийн “Teenage Dream” “Firework” синглүүд нь мөн л биллбоардыг тасралтгүй хэдэн долоо хоног тэргүүлж байжээ. 

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж