“Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага хүсч буйгаа мэдэгдлээ. Тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн заалтууд дээр бүлгийн төвшинд нягтлан ярилцах шаардлага байгаа тул завсарлага хүсье” гэсэн юм. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж