Булганы хүүхдүүд Японд аялна

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Булганы хүүхдүүд Японд аялна

Саяхан Булган аймагт Япон Улсын Хокайдо мужийн Күширо хотын иргэдийн хурлын дарга Обата Ясүнори тэргүүтэй албаны төлөөлөгчид болон хэвлэл мэдээлэл, аж ахуй, бизнесийн төлөөлөгчид зочилжээ. Тус аймгийн Засаг дарга төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, аймаг орон нутгийнхаа талаар танилцуулж, хамтран ажиллах талаар ярилцсан байна. Тухайлбал, нүүрсний олборлолт буюу далд уурхайн аюулгүй ажиллагааны хүрээнд Засгийн газрын дэмжлэгтэйгээр иргэдийг үнэ төлбөргүй дадлагажуулах, сургах, хөдөө аж ахуй, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр нарийвчилсан судалгаа хийж хамтран ажиллах, мэргэжилтнүүдийг сургах, найрамдлын нийгэмлэг байгуулж хамтран дэмжиж ажиллахаар санал солилцох гээд бүхий л салбарт хамтран ажиллах гэнэ. Мөн ойрын хугацаанд Булган аймгийн таван хүүхдийн зардлыг дааж, Япон улсын Хокайдо мужийн Күширо хотод аялуулахаар болсон байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж