Автозамын ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээр ялган замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НИТХ-аас баталсан. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай автомашиныг дараах хэсгүүдэд хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Үүнд,
- Их тойруу зам болон түүний доторх замуудад,
- Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт,
- Наадамчдын гудамж замд Төв аймаг салдаг уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэлх хэсэгт,
- Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт,
- Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос 7 буудлын уулзвар хүртэлх хэсэгт,
- Дарь-Эхийн замд Бэлхийн уулзвараас Сансарын ШТС-ын уулзвар хүртэлх хэсэгт,
- Доржийн гудамж,
- Энэбишийн өргөн чөлөө,
- 120 мянгатын тойрог-ХААИС-ийн уулзвар, – Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Д.ЖАРГАЛ