Эрүүл орчинд амьдарцгаая

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Эрүүл орчинд амьдарцгаая

Бидний эрүүл амьдрах орчин цэвэр ундны ус, тохилог, цэвэр бие засах газраас эхэлдэг гэж хэлж болно. Тэгвэл  Сэлэнгэ аймагт хийсэн судалгаагаар албан байгууллагуудын ердийн бие засах газрын 90 хувь, айл өрхийн 92 хувь нь шаардлага хангахгүй , гэр хорооллын өрхийн 29 хувь нь бохирын цооноггүй байгаа нь тогтоогджээ. Үүнд сумдын Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд анхаарлаа хандуулж, “Эрүүл орчинд амьдарцгаая” уриа дэвшүүлэн албан байгууллага, айл өрхийн бие засах газар , бохирын цооногийг эрүүл ахуйн шаардлагын дагуу засуулах, сургууль цэцэрлэгийн хүүхдийн гар угаалтуурын хүртээмж, хангамжийг нэмэгдүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Ингэснээр аймгийн хэмжээнд 452 өрхийн бие засах газрыг шаардлагын дагуу тохижуулжээ. Мөн мэргэжлийн байгууллагууд есөн сумын 29 аж ахуй нэгжийн 60 усны дээжинд нян судлалын шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байна.

Р.Бумдарь       / Сэлэнгэ /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж