Ц.Мөнх-Оргил гишүүн мөчир хугалдаг

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Ц.Мөнх-Оргил гишүүн мөчир хугалдаг

Өчигдөр Улсын Их Хурлын гишүүд Төрийн ордны хойд талбайд мод тарьсан. Учир нь арабын баячууд Монголын төрийн түшээдэд шинэ ордон барь гээд мөнгө өгсөн нь зарим нэг хүмүүсийг тайван суух аргагүй болгоод байгаа юм. Тэд цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэж ордон барихыг эсэргүүцэж ийнхүү мод тарьж байгаа юм.
Харин мод тарих энэ ажил УИХ-ын гишүүдэд бага насыг нь санагдуулсан юм. Ц.Мөнх-Оргил гишүүнийг бага ахуй насанд гэр нь нэгдүгээр эмнэлгийн хашаанд байсан. Тэгээд Ц.Мөнх-Оргил гишүүн байнга л Төрийн ордны хойд цэцэрлэгт тоглож өссөн тухайгаа хэлсэн чинь Д.Энхбат гишүүн “Аан бага байхад нэг хүүхэд ирээд мөчир хугалаад гүйгээд байсан чи байсан юм уу” гэж ёжлоод авсан. Харин хоёр гишүүн маань хугалж байсан мөчирнийхөө оронд мод тарьж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж