
Харин мод тарих энэ ажил УИХ-ын гишүүдэд бага насыг нь санагдуулсан юм. Ц.Мөнх-Оргил гишүүнийг бага ахуй насанд гэр нь нэгдүгээр эмнэлгийн хашаанд байсан. Тэгээд Ц.Мөнх-Оргил гишүүн байнга л Төрийн ордны хойд цэцэрлэгт тоглож өссөн тухайгаа хэлсэн чинь Д.Энхбат гишүүн “Аан бага байхад нэг хүүхэд ирээд мөчир хугалаад гүйгээд байсан чи байсан юм уу” гэж ёжлоод авсан. Харин хоёр гишүүн маань хугалж байсан мөчирнийхөө оронд мод тарьж байна.