Дуучин Адель анхныхаа хүүхдийг төрүүлж ээж болох бэлтгэлээ базаасаар байгаа. Харин түүний хувьд найз залуутайгаа яг хэзээ гэрлэх нь хамгийн ихээр нууцалдаг сэдвүүдийнх нь нэг юм. Гэсэн хэдий ч тэр найз залуу Саймон Конекитой сүй тавьж, Аделийн шүтэн бишрэгчид тэдний хуримыг хүлээх үлджээ. “Life&Style” сэтгүүл түүний хуруундаа зүүсэн бөгжийг онцолсон байна.
Хосууд өчигдөр буюу лхагва гаригт “Fulham Road’s” хэмээх хуучны эдлэлийн дэлгүүрээр хэсч, дараа нь “Eight Over Eight”-д оройн хоол иджээ.
Э.Анхтуяа