Израйль Суданы цагаачдыг баривчилна гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Израйль Суданы цагаачдыг баривчилна гэв

 Өчигдөр Израйлийн Дотоод хэргийн сайд Эли Ишай Суданы хууль бус цагаач иргэдийг ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд тус улсаас гарахгүй бол баривчилна гэж анхааруулсан байна. Израйль улс өнгөрсөн зургадугаар сараас хойш  хууль бус цагаач иргэдийг улсаасаа хөөн гаргахын тулд томоохон баривчилгаа эхлүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд өмнө нь Кот-Дивуарын 2000 гаруй хууль бус цагаач иргэдийг эх орон руу нь албадан буцаажээ. Израйльд Африкийн  60 гаруй хууль бус цагаач иргэд байдаг бөгөөд тэдний ихэнхи нь Тел-Авив хотод амьдардаг аж. Суданчууд болон Эритрейнчууд Израйль улс руу Египетийн Синайн хойгоор дамжин орж ирдэг байна. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж