Монголын Хархорин хот, Ираны Занжан мужийн хооронд харилцаа тогтоох Санамж бичигт гарын үсэг зурав
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Султания хот дахь Өлзийт хааны бунхантай танилцсаны дараа Ираны Занжан мужийн захирагч Мухаммед Радфи Нежад түүнийг хүндэтгэн зоог барих үеэр Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.
Хоёр тал Монголын Өвөрхангай аймгийн Хархорин хот, Ираны Занжан муж хооронд ах дүүгийн харилцаа тогтоохоор ярилцан тохиролцож, Ерөнхийлөгчийг дагалдан яваа УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, тус мужийн захирагч Мухаммед Радфи Нежад нар уг Санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: www.president.mn