Да.Ганболд Монголбанкны ерөнхийлөгч болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Да.Ганболд Монголбанкны ерөнхийлөгч болох уу?

“Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө” гэсэн мэдээлэл өчигдөр Төрийн ордонд таржээ. Түүний оронд тус банкны дэд ерөнхийлөгч Да.Ганболд Н.Золжаргал болон Б.Мэдрээ нарыг томилно гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болсон. Харин Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өргөдлөө өгнө гэх мэдээлэлтэй зэрэгцэн Ардчилсан намаас Да.Ганболдыг түүний оронд нэр дэвшүүлнэ гэсэн яриа гарчээ. Ямар боловч Төвбанкны шинэ ерөнхийлөгчийг ойрын үед томилох бололтой. Энэ албан тушаалд УИХ-аас нэр дэвшүүлэн томилдог юм.

М.Ган

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж