Сэлэнгэчүүд соёлын өвөө хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Сэлэнгэчүүд соёлын өвөө хамгаалж байна

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төлөвлөгөө гарган  ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 1806 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлийг бүртгэж, Дулаанхан, Ерөө, Түшиг, Шаамар, Жавхлант сумын нутаг дахь түүх, соёлын дурсгалт таван хөшөөг 12127,0 мянган төгрөгний хөрөнгө оруулалтаар болон сум хөгжүүлэх сан, иргэдийн хандив дэмжлэгтэйгээр сэргээн засварласан байна. Соёлын дурсгалт “Партизан цэргийн хөшөө”, “Соронзон хад”, “Цагаантны хонгор”, “Гурван найзын агуй”, “Түнхийн хийдийн туурь”, “Дуут хад”, “Ар могой” ,”Асмалжингийн рашаан”-ыг хамгаалан торон хашаа барих, байгалийн чулуу ашиглан шат тавих, хаягжуулах, ойр орчмын хогийг нь цэвэрлэх, машины зогсоол барих, байгаль орчноо хамгаалах, ойр орчмын хогийг нь цэвэрлэх, машины зогсоол барих, байгаль орчноо хамгаалах самбар байрлуулах, мод тарьж, цэцгийн мандал хийх зэрэг ажил хийгдэж, сумын соёлын төвийн ажилтнууд санаачилгатай ажиллажээ. Хувь хүмүүсийн гар дээр байсан 3-4  үе дамжин хэрэглэж буй цахиур буу, судар ном, бүрэн тоногтой эмээл хазаар, мөнгөн аяга, гартааман хөөрөг, зэс тогоо зэрэг 12 соёлын өвийг орон нутаг судлах танхимын биет өвийн бүртгэлд бүртгэн авсан байна. Алтанбулаг сумын төвд орших соёлын үнэт дурсгал болох хуучнаар Ардын Намын Төв Хороо, Түр Засгийн газар байрлаж байсан байшинг улсын төсвийн 50 сая төгрөгөөр сэргээн засварлах ажлыг Соёлын өвийн төвтэй хамтран хийхээр болжээ.

                                                          
      Р.Бумдарь /Сэлэнгэ  /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж