Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Вьетнам ээж, Солонгост аавтай Хуанг Мин Ү хэмээх долоо настай хүү дуучин PSY-гийн дуулсан “Gаngnam Style” дууны клипэнд бүжиглэснээр жинхэнэ од болж байна.

Өмнөд Солонгосын Куанжу аймагт амьдардаг бяцхан хүү Хуанг Мин Ү (Hwang Min Woo) 2010 онд SBS телевизийн “Star King” нэвтрүүлэгт таван настай байхдаа анх оролцож, олны танил болж байжээ. 2012 оны зургадугаар сард TVN сувгийн “Korea Got Talent-II” шоунд оролцож, бүжгийн авьяасаараа гайхагдаж байсан энэ хүүг одоо солонгос даяар  “Бяцхан PSY” гэх болжээ. 

Түүний 2010 ондStar King” нэвтрүүлэг болон 2012 оны “Korea Got Talent-II”-т оролцож байсан бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж