Египетэд 11 террористийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Египетэд 11 террористийг устгажээ

Өчигдөр Египетийн цэргийнхэн тусгай ажиллагаа явуулж, Синайн хойгт нуугдаж байсан “Жихади” зэвсэгт бүлэглэлийн 11 дайчныг хөнөөж, 23 хүн баривчилсан байна. Египетийн цэргийнхний террористуудыг устгах “Eagle” хэмээх тус ажиллагаанд AH-64 «Апач» цэргийн нисдэг тэрэг болон “M-60” танк зэрэг зэвсэг техник ашиглаж байгаа бөгөөд уг ажиллагааг энэ сарын 8-ны өдөр багтай этгээд цэргүүд рүү дайрч, 16 цэргийн амийг хөнөөсний дараагаас эхлүүлжээ. Өчигдөр Синайн хойд хэсгийн хурдны замын хажуугаас хоёр ширхэг газрын тэсрэх бөмбөг олдсон бөгөөд албаныхан үүнийг тэдгээр террористууд тавьсан гэдэгт итгэлтэй байгаа аж. Египетийн албаныханы таамаглаж байгаагаар өнгөрсөн долоо хоногт “Жихад” бүлэглэлийнхэнтэй уулзахаар 20 орчим зуучлагч нууцаар Синайн хойгт ирсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж