Хичээлийн хэрэгсэл хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Хичээлийн хэрэгсэл хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?

Хичээлийн шинэ жил улам бүр ойртсоор байгаа энэ өдрүүдэд нийслэлчүүд хөл хөдөлгөөнтэй байна. Нийслэлчүүдийн зан байдал нь нэг л иймэрхүү, цагийг нь тулгаж оволздог заншлаараа хичээлийн шинэ жил эхлэхэд гурав хүрэхгүй хоног үлдчихээд байхад гэнэт толгойн тус газарт “сум харвах” нь элбэг. Дан ганц нийслэл гэлтгүй Монголчуудын зан юм. Хичээлийн хэрэгслийн хамгийн өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн “Нарантуул” зах дээр байдаг гэж хэн хүнгүй л мэддэг шүү дээ. Тэгвэл тус худалдааны төвийг зорьж, хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг тандсан юм.


Польш дэвтэр

  • 12х- 200 төгрөг
  • 24х-250 төгрөг
  • 32х- 300 төгрөг
  • 48х- 400 төгрөг
  • 60х- 500 төгрөг
  • 96х- 750 төгрөг

  • А4 хэмжээтэй -38х дэвтэр-1200 төгрөг
  • Зургийн дэвтэр 8х-500 төгрөг
  • 20х-1000 төгрөг 
  • Үзгэн бал-500 төгрөг 
  • Тосон бал -100-500 төгрөг
  • Баллуур-500 төгрөг
  • Өнгийн харандаа-1000-3000
  • Гортиг-1000-5000 төгрөг
  • Тодруулагч-500 төгрөг
  • Шугам-300-1000 төгрөг
  • Үзэгний сав-4000-5000 төгрөг 
  • Баримлын шавар-1500-2000 төгрөг
  • Нотны дэвтэр-500-1000 төгрөг
  • Цавуу-500-1500 төгрөг
  • Тэмдэглэлийн дэвтэр-500-7500 төгрөг
  • Хичээлийн цүнх-15.000-45.000 мянган төгрөг /арьсан цүнх 20 мянгаас дээш/

Цагаан цамц

  • Жижиг хүүхдийн цагаан цамц-7000 төгрөг /эр, эм/
  • Эмэгтэй цагаан цамц-8.000-20.000 төгрөг

Бэлтгэлийн өмд цамц /эр, эм/-22.000-25.000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Есдүгээр сарын нэгнээс өмнө хичээлийн хэрэгсэл өргөн сонголттой байдаг бол хичээлийн шинэ жил эхлээд энэ нь мэдэгдэхүйцээр буурдаг. Гэхдээ есдүгээр сарын 10 хүртэл хичээлийн хэрэгслийн худалдаа үргэлжилнэ хэмээн худалдаачид хэлж байсан. Ийнхүү үнэ сураглаж, бичиж авч байхад худалдаачид их л дургүйлхэх юм. “Үнийн судалгаа хийх гэсэн бол тэр дэлгүүрүүдээрээ яв” гэх юм. Хамгийн хямдхан байгаа үнийн судалгаан дээр үндэслээд дэлгүүрүүд үнээ тогтооно гэж боддог юм болов уу. Ямартай ч өнөө маргаашгүй, хичээлийн шинэ жил эхлэх нь. Одоогоор хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж амжаагүй байгаа эцэг, эхчүүд, залуустаа зориулж ийнхүү үнийн судалгаа хийлээ. Цүнхээ үүрээд, шинэ хувцасаараа гангарсан багачуудын инээдэнд хотын гудамж бялхах өдөр тун удахгүй…

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж