Бангкокийн гудамжнуудад буун дуу тасрахгүй байнa

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Бангкокийн гудамжнуудад буун дуу тасрахгүй байнa

Тайландын нийслэл Бангкокт нөхцөл байдал улам хурцдаж эхэллээ. Засгийн газрыг эсэргүүцэн жагсагчид өчигдрөөс эхэлж цэрэг цагдаагийнхны өөдөөс галт бөмбөг болон  гэрийн нөхцөлд хийсэн бичил пуужин зэргээр зэвсэглэн тэмцэж эхэлсэн тул цэрги йнхэн тэдэн рүү галт зэвсэг хэрэглэн хайр найргүй буудах болжээ. Бангкокийн захын дүүргүүдийг жагсагч нараас “цэвэрэлэхийг” оролдсоноос болж томоохон мөргөлдөөн болж одоо гарч байгаа мэдээгээр бол 16 хүн алагдаж, 157 хүн шархаджээ. Тэдний дотор хоёр цэргийн албан хаагч алагдсан гэж Тайландын Засгийн газар мэдээлж байгаа . Мөн цэргийнхэн зөвхөн нулимс асгаруулагч хий болон резинэн сум л хэрэглэж байгаа хэмээн мэдэгдэж байгаа ч алагдсан хүмүүсийн тоо өмнөх өдрүүдийхээс олон болж байна. Жуулчид болон худалдан авагчид дэлгүүр захаар дүүрсэн дүр төрхтэй байдаг Бангкокийн хоосорч хүнгүй болсон гудамжаар тэнгэрт тулсан хар утаа баагиж энд тэнд тэсрэлтийн гал дөл улалзаж байгаа гэнэ. Эдийн засгийн үзүүлэлтээрээ Зүүн Азид хоёрдугаар байранд ордог энэ орны нөхцөл байдал АНУ зэрэг гол түншүүдийх нь санааг зовоох болжээ. Өнгөрсөн 3-р сараас эхлэн одоогийн Засгийн газрыг эсэргүүцсэн бослого хөлдөлгөөн газар авсааар Тайландын нийслэлд олон мянган тэмцэгчдийн хуарангууд бий болж хүчирхийлэл нэмэгдсээр байгаа юм. Одоогийн байдлаар нийтдээ 37 хүн нас барж 1400 гаруй хүн шархадсан байна.

М.Наст

СNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж