Топ-20 индекс 1.8 хувь буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Топ-20 индекс 1.8 хувь буурчээ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт таван удаа үнэт цаасны арилжаа явуулж, 46 компанийн 134.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 279.5 мянган ширхэг хувьцаа арилжжээ.
Топ-20 индекс 9545.44 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 228.25 нэгжээр буюу 2.3 хувь, зах зээлийн үнэлгээ 15.1 тэрбум төгрөгөөр буюу 1.8 хувь буурч, нийт 803.5 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “Могойн гол”, “УБ БҮК”, “Монголын гэгээ” компанийн хувьцаа орж байгаа бол ханш нь буурсан үнэт цаасны тоонд “Сор”, “Мах импекс”, “Оллоо” зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна. Энэ хугацаанд нийт 46 үнэт цаас арилжигдсанаас 12-ынх нь ханш өсч, 21-ийх нь ханш буурч, харин 13 үнэт цаасны ханш тогтмол байсан байна.
Тоо ширхгээр идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд “Гермес центр”, “Хөх ган”, ”Женко тур бюро” үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр “Таван толгой”, “АПУ”, “Баянгол ЗБ”-ын үнэт цаас идэвхтэй байжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж