“СЭНГҮР” шар айраг нь 2007 онд “М-Си-Эс, Эй-Пи-Би” ХХК-ийн анхны үндэсний брэнд болж үйлдвэрлэгдэн худалдаанд гарснаас хойш Сэтгэл сэргээх Зөөлөн амтаараа хэдий нь хэрэглэгчдийнхээ таашаалд хүрсэн Үндэсний шилдэг брэндийн нэг болжээ. Энэ жил “СЭНГҮР” брэндийн 5 жилийн ой тохиож буй. “СЭНГҮР” брэнд таван насныхаа ойг тохиолдуулан хэрэглэгчидтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэх, мэдрэх үүднээс ойдоо зориулсан тусгай шинэ савлагааг худалдаанд гаргаад байна. Цэнхэр таван хошуу, шинэ савлагаатай “СЭНГҮР” шар айргийн Сэтгэл сэргээх Зөөлөн амт нь өөрчлөгдсөн болов уу. Энэ талаар “М-Си-Эс, Эй-Пи-Би” ХХК-ийн Маркетингийн албаны дарга Патси Лимтэй ярилцлаа.
-“СЭНГҮР” шар айраг энэ зунаас эхлэн шинэ савлагаатайгаар хэрэглэгчдэд хүрлээ. Цаашид энэ шинэ савлагаатайгаар худалдаалагдах уу?
-Бид “СЭНГҮР” брэндийнхээ 5 жилийн ойг тохиолдуулан өмнөхөөсөө илүү өнгөлөг, шинэлэг савлагаатайгаар үйлдвэрлэн зөвхөн энэ жилийг дуустал хэрэглэгчдэдээ хүргэх юм. Өөрөөр хэлбэл, брэнд маань төрсөн өдрөө хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэх, мэдрэх үүднээс брэндийн уриа болох шинэлэг Сэтгэл сэргээх имижийг өөртөө агуулсан савлагаатайгаар хэрэглэгчдэдээ хүрч байна. Энэ бол “СЭНГҮР” брэндийн хэрэглэгчдэдээ барьж буй бас нэгэн бэлэг. Хэдийгээр гадна савлагаа нь өнгөлөг, чамин, шинэлэг болсон ч хэрэглэгчдэд таашаагдсан Сэтгэл сэргээх зөөлөн амт нь яг хэвээрээ байгаа. Тиймээс шинэ савлагаатай “СЭНГҮР” шар айргийн амт, Дэлхийн зиндааны чанар огтхон ч өөрчлөгдөөгүй гэсэн үг.
-Шинэ савлагаа хэрэглэгчдэд таалагдаж байна уу. Өнгөлөг тод өнгө, цэнхэр таван хошуу зэргээр юуг бэлэгдсэн бэ?
-Бид 5 насныхаа ойгоор хэрэглэгчдэдээ брэндийнхээ уриа болох Сэтгэл сэргээх мэдрэмжийг урдынхаас илүү төрүүлэхийг зорьсон. Тиймээс хурц тод өнгөлөг өнгөөр чимж, харин цэнхэр таван хошуу нь “СЭНГҮР” брэндийн 5 насны ойн бэлэг тэмдэг юм. Энд таван хошуу нь таван жил, онцсайн шилдэгийн бэлэгдэл бөгөөд цэнхэр өнгө нь СЭНГҮР брэндийн цэвэр тунгалаг, Сэтгэл сэргээм цэнхэр өнгө юм. Илүү өнгөлөг Сэтгэл сэргээм болсон шинэ савлагаанаас амталж дадсан амтаа амталсан, хэвээрээ байгааг мэдэрсэн хэрэглэгчид маань савлагаанд сэтгэл хангалуун баяртай байгаа.
-“СЭНГҮР” брэнд цаашид энэ савлагаатайгаа үйлдвэрлэгдэх үү?
-Үгүй. 5 насныхаа ойд зориулж хэрэглэгчдэдээ барьсан бэлгүүдийн маань л нэг. Тиймээс ирэх жилээс СЭНГҮР” 5 насныхаа ойд зориулсан “Гоёл”-оо тайлж, хуучин савлагаатайгаар эргэн хэрэгэлэгчдийнхээ гар дээр очих болно.
-“СЭНГҮР” брэндийн хэрэглэгчдэд таашаагдсан Сэтгэл сэргээм зөөлөн амт, Дэлхийн зиндааны чанарын талаарх нууцаас дэлгэхгүй юу?
-“М-Си-Эс, Эй-Пи-Би” ХХК-ийн үйлдвэр шар айраг үйлдвэрлэх олон улсын стандартыг бүрэн хангасан, HACCP, ISO 90018 ISO 22000 зэрэг дэлхийн хэмжээний чанар болон хүнсний аюулгүйн стандартыг мөрдөн ажилладаг. Бид бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаардаг ба “СЭНГҮР” брэнд нь олон улсын хэмжээний чанарын шалгаруулалтад тогтмол оролцож Австрали улсад зохиогдсон олон улсын тэмцээнээс 2009, 2010 онуудад жил дараалж мөнгөн медаль хүртсэн. Түүхий эд хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэлийн 250 чанарын шалгуурыг давж 251 дэх шалгагч болох хэрэглэгч таны гарт хүрдэг байгаа. Жилээс жилд СЭНГҮР брэндийн маань үнэлэмж өсөж Сэтгэл сэргээх Зөөлөн амт чанараараа хэрэглэгчдийнхээ таашаалд бүрэн нийцсэн Үндэсний шилдэг шар айргуудын нэгд зүй ёсоор тооцогдоод байна.
-Ярилцсанд баярлалаа.