ИЗНН Засгийн газраас гарахгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

ИЗНН Засгийн газраас гарахгүй

Өнөөдөр үдээс хойш төрийн ордонд газар аваад байсан “ИЗНН Засгийн газраас гарахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан тоот илгээжээ” гэдэг мэдээлэл ташаа байсан бололтой. Тус намын дарга С.Оюунаас энэ талаар тодруулахад,
-ИЗНН Засгийн газраас гарахгүй ээ. Ардчилсан намын даргад албан тоот явуулсан нь үнэн. Гэхдээ тэр нь Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа улс төрийн намууд хоорондоо мэдээлэл солилцож байх, тодорхой бодлогууд дээрээ хамтарч ажиллах арга зам, албан ёсны механизм хэрэгтэй байна. Үүн дээр Засгийн газарт олонхи болж байгаа Ардчилсан нам арга зам хайгаач ээ гэдэг л санал юм. Түүнээс биш Засгийн газар бүрэн бүрдэж ч амжаагүй байхад Засгийн газраас гарна гэж юу байх вэ гэсэн хариултыг өглөө.
Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын хувьд УИХ-д бүлэггүй байгаа нь Засгийн газар дээр яригдаж байгаа асуудлыг авч хэлэлцэх, мэдээлэл солилцоход бэрхшээл учруулдаг бололтой. Харин “Шударга ёс” эвслийн хувьд УИХ-д бүлэгтэй тул УИХ болон Засгийн газар дээр хэлэлцэгдэж байгаа асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх, Засгийн газраас мэдээлэл шаардаж авах боломжийг олгодог, тодорхой шаардлагаар Ерөнхий сайд өөрөө намын бүлэг дээр нь орж мэдээлэл хийх ч тохиолдол байдаг.
Харин Засгийн газарт орсон бас нэг нам болох ИЗНН-ын хувьд ийм боломжгүй юм.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж