Европын агаарын тээврийн томоохон компаниудын нэг Lufthansa компанийн ажилчид өнөөдөр ажил хаялт зарласан байна. Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Николи Баублесийн мэдээлснээр ажилт хаялт ажил эхлэх цагаас өмнө өглөө эрт эхэлсэн байна. Учир нь өнгөрсөн жилээс эхлэн тус компани ихээхэн хэмжээний алдагдалтай ажилласны улмаас цалингаа хугацаанд нь тавьдаггүй байсан нь ийнхүү ажил хаяхад нөлөөлжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр Lufthansa компани 3500 ажилтантай юм байна. Түүнчлэн Франкфурт дахь хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ өнөөдрийн байдлаар 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Lufthansa-ийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр ажилчдын цалинг сүүлийн гурван жилийн хугацаанд төдийлөн нэмээгүй нь ажилчдын бухимдлыг ихээр төрүүлсэн байна. Харин одоогийн байдлаар компанийн удирлагуудын зүгээс дээрх асуудалд ямар нэгэн шийдвэртэй алхам хийгээгүй байгаа гэнэ.
Э.АНХТУЯА