Английн Манчестер хотноо болох “Omega Auctions” дуудлага худалдаагаар рок-н-роллын хаан агсан дуучин Элвис Преслигийн хоёр ширхэг дотуур хувцсыг ирэх сарын 8-нд худалдах гэнэ. Энэхүү дотуур өмднүүдийг алдарт дуучин Элвис Пресли 1977 оны болсон нэгэн шоун дээрээ өмсөж байсан бөгөөд хачирхалтай нь энэ нь эмэгтэй хүний дотуур хувцас юм байна.
Уг дуудлага худалдааг зохион байгуулагчдын таамаглаж байгаагаар эдгээр дотуур хувцас нь 10 мянган фунт стерлинг буюу 15800 ам.доллар хүрэх гэнэ. Мөн энэхүү дуудлага худалдаанд Элвис өөрийн гараар тэмдэглэл бичсэн хувийн библи болон 16 мм-ийн кино зургийн хальсийг оруулахаар болжээ.
Б.АНХТУЯА