Амжилтанд хүрч чадах олон сайхан чадвартай хүмүүсийг энэхүү “би хөгширчихлөө” гэдэг бодол амжилтаас хойш нь татаж байдаг гэдгийг мэдэх үү? Хэрвээ та хөгширчихлөө гэдэг бодлоосоо болоод нэг газраа гацчихаад байгаа бол энэхүү бичлэг тус болно гэж бодож байна.Би хөгшдөөд байна гэдэг нь хүмүүсийн тавьдаг нэгэн түгээмэл том шалтгуудын нэг гэж би боддог. Амжилтанд хүрэхэд насны хязгаар ОГТ хамаарахгүй.
Жишээлбэл:
Moses эмгэн анх 75 настайгаасаа эхэлж уран зураг зурж эхэлсэн ба улмаар маш том амжилтанд хүрсэн. Moses эмгэний тухай нийтлэлийг энд дарж уншаарай.
Sylvester Stallone гэхэд 30 нас гарчихсан байхдаа хагас боловсруулсан бүтээгдэхүүний дэлгүүрт ажиллаж, түүнийхээ хажуугаар өөрийн нэрд гарсан “Роки” киногоо бичиж ОД болж байсан.
Алдарт тогооч Julia Child гэхэд 40 настай байхдаа хоол хийхийг сайн мэддэггүй байсан. Тэгэхэд хоол хийхийг сураад, 50 настайдаа анхныхаа шоу-г хийж байсан.
Andrea Bocelli хуульчийн мэргэжлээ дуурийн дуучингаар солих үед 34 настай байсан. Зарим мэргэжилтэнгүүд хүртэл түүний насыг оройтчихжээ гэдгийг түүнд хэлж байсан.
Гэх мэтчилэн зөндөө олон нэрд гарсан мөн нэрд гараагүй ч гэсэн тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн бодит хүмүүсийг дурдаж болохоор байна.
Мөрөөдлөө биелүүлэхэд оройтно гэж хэзээ ч байхгүй! Та 30, 40, 50, 60, бүр 75-тай байна уу хамаагүй танд амжилтанд хүрэх бүрэн боломж бий!
Хэрвээ таныг таны нас хойш татаад байвал доорх асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
Та 10 жилийн дараагаар өнөөдөр хийж болох байсан зүйлийг хийгээгүйдээ харамсах уу? Хэрвээ таны хариулт “тийм” гэвэл хийх юмаа өнөөдөр хийж эхэл.
Хэрвээ та өнөөдөр 30 настай гэж бодоход танд үр бүтээлтэй өнгөрөөх хэдэн жил үлдэж байна вэ? гэдэг тооцоог гаргах. Жнь: Хэрвээ таны үр бүтээлтэй насны цаад талыг багаар бодоод 70 гэж үзэхэд, танд 40 жил үлджээ гэсэн үг. Хэрвээ таныг 50 настай гэж бодоход танд 20 жил үлдсэн байх жишээтэй. Харин бид өнөөдрөөс эхэлж өөрийгөө тордож, биеийн тамир спортоор тасралтгүй хичээллэж, зөв хооллож чадах юм бол бүр 90, 100 наслах боломжтойгоос гадна үр бүтээлтэй өнгөрөөх жилийн тоо бүр ч их нэмэгдэнэ гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд “Нас ахих тусам бид залуу хүмүүсээс илүү их туршлага сууж байдаг учраас амжилтанд илүү хурдан хүрэх боломжтой” гэдгийг дурдмаар байна.
Мөрөөдлөө биелүүлэхэд бидний насны тоо биднийг зогсоохгүй.