
Америкийн нэртэй супер моделиудын нэг Тайра Бэнкс энэ оны эхээр дэлхийд алдартай Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийг төгсөн дипломоо гардан авчээ. Өдгөө 38 настай түүнд Харвардын дипломоос өөр дэлхийд нэртэй ямар нэгэн их сургуулийн боловсролын үнэмлэх байхгүй гэнэ. Гэсэн хэдий ч тэрбээр есөн долоо хоногийн турш үргэлжилсэн Харвардын, Бизенесийн сургуулийн менежментийн түргэвчилсэн хөтөлбөрт ийнхүү хамрагджээ. Тайра өөрийн боловсролдоо анхаарч 100.000 ам.долларыг Харвардад төлсөн байна. Гэсэн хэдий ч түүнийг хэтэрхий богино хугацаанд ямар боловсрол эзэмших юм бэ? гэсэн олны шүүмжлэл тасраагүй гэнэ. Тэрбээр энэ талаар шүүмжлэлд өртсөн тухайгаа өнгөрсөн сард өөрийн Twitter-ээр хүртэл шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж байжээ.