Хорлон сүйтгэх гэмт хэрэгтэй тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Хорлон сүйтгэх гэмт хэрэгтэй тэмцэнэ

“Төв Азийн үндэстэй дамнасан аюултай тэмцэх нь: өөрчлөгдөж буй аюулгүй байдлын орчинд үндэстэн дамнасан аюултай тэмцэх нь” сэдэвт хурал өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Хурал өнөөдрөөс эхлээд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд үндэстэн дамнасан хорлон сүйтгэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар зөвлөлдөх юм. Тодруулбал, энэ үеэр 2014 онд Афганистанаас НАТО-гийн цэргийн хүчин гарсаны улмаас болзошгүй гарах аюулын талаар хэлэлцэж байна.

Олон улсын семинарын зорилгыг албаныхан Төв Азийн улс орнуудыг хөрш орнуудтайгаа үндэстэн дамнасан аюул, хат даврах харгис үзэл, хилийн аюулгүй байдлын талаар зөвлөлдөх албан ёсны хурал гэдгээр онцолж байна. Үүнд Казакстан, Монго, Тажикстан, Туркместан, Узбесктан, Пакистан, АНУ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм.

Уг хурал нь 2011 оны есдүгээр сард Ази Номхон далайн аюулгүй байдал судлалын төв, Стратегийн судлалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан хурлын үргэлжлэл юм байна. Энэхүү хурлаар биет болон “виртуаль” орчин дахь үндэстэн дамнасан гэмт хэргийн талаар томоохон хэлэлцүүлгийг өрнүүлжээ. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж