Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна, уг хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн хэд, хэдэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг хийж байна.

Дээрх хуулийн төсөлд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчдийн гуравны нэг хүртэлх намын нэрсийн жагсаалтаар, үлдсэн нь тойрогт нэр дэвшин өрсөлдөхөөр заагаад буй. Өөрөөр хэлбэл, сонгогчид нэр дэвшигчдийг холимог тогтолцоогоор сонгох болж байгаа юм. Мөн төсөлд зааснаар орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь 45 хоногийн өмнө нэрээ дэвшүүлнэ, харин сурталчилгааны хугацаа 15 хоногийн хугацаанд болж өнгөрөхөөр заагаад буй юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж