Монголын рок, поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар бүтээл туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “Хичээлийн дараа” супер шоуг зохион байгуулдаг билээ.
Дөрөв дэх жилдээ болох гэж буй уг шоу энэ удаа “UB Palace”-ын “Open Air”-т есдүгээр дүгээр сарын 1-нд болох гэнэ.
Тухайн жилд хүүхэд, залуусын анхаарлын төвд байсан хамтлаг, дуучид оролцож, хит дуунуудаа толилуулдаг, задгай талбайн хамгийн том шоу энэ удаа жүжигчилсэн, видео хосолсон өвөрмөц хэлбэрээр залууст хүрэх юм гэнэ. “Хичээлийн дараа” супер шоунд “UP Music” продакшны “Anemone” хамтлаг голлох байр суурийг эзлэн оролцох бөгөөд амьд хөгжмийн “A Sound”, “UFO”, “The Lemons” хамтлагууд, реппер Rokit Bay, Gee, Цэцээ, Гантулга, “Extacy”, “Киви” хамтлагийн ахлагч Ука, дуучин Баярцэцэг, Сонор, Маралжингоо, Мино&Амраа, “MC Collection”, “Far Away”, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ, Төгсбаяр, дуучин BX, A Cool нар болон бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс”, “Beatbox”, “Royal Beat Crew” хамтлагийнхан тус тус саатах нь ээ.
Тэд энэ үдэш тайзнаа өөрсдийн дуунаас бүрдэх амьд тоглолтоо фенүүддээ өвөрмөц, сонин байдлаар хүргэхээр зэхээд байгаа гэнэ.